|
|
||
Хятад улсын дарга Хү Жиньтао 13-ны өдөр Хай нань мужийн Сань я хотод, БРИКС-ийн орнуудын удирдагчдын 3 дахь уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Өмнөд Африкийн ерөнхийлөгч Зүматай уулзав. Хоёр тал Хятад улс болон Өмнөд Африкийн бүх талын стратегийн харилцааг гүнзгийрүүлэх, тэрчлэн харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцсон байна.
Хятад улсын дарга Хү Жиньтао Өмнөд Африк БРИКС-ийн орнуудын механизмд элссэнд баяр хүргээд, Хятад улс, Өмнөд Африк болон бусад гишүүн орны хамт БРИК-ийн орнуудын хамтын ажиллагаанд тасралтгүй шинэ амжилт олохоор чармайхад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Өмнөд Африкийн ерөнхийлөгч Зүма хэлэхдээ, Өмнөд Африк, БРИК-ийн орнуудын механизмд элсэхэд дэмжлэг үзүүлсэн Хятадын талд баярлалаа. Өмнөд Африк БРИКС-ийн орнуудын механизмд элссэнээр Африк тивээс тус байгууллагад төлөөлөлтэй болсон юм. Энэ нь Өмнөд Африкт төдийгүй бүх Африк тивийн эх газрынханд ашигтай юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |