14-ний өдөр БРИКС-ын орнуудын удирдагчдын гуравдах уулзалт Хайннань мужийн Сан Я хотод амжилттай болж өнгөрлөө. хурлын дараа Хятадын гадаад хэргийн яамны сайдын туслах У Хай Лүн Хятадын төлөөлөгчдийн хэвлэлийн төвд хэвлэлийн бага хурал хийлгэж, энэ уулзалтыг өндрөөр үнэллээ.
тэр хэлэхдээ, энэ удаагийн уулзалтаар БРИКС-ын орнуудын удирдагчид өнөөгийн олон улсын байдлын хандлагын талаар чухал нийтлэг ойлголттой боллоо. БРИКС-ын орнууд эдийн засаг санхүүгийн том том салбарт яриа хэлэлцээ зохицуулга, хамтын ажиллагааг ахиулж, олон салбар дах ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өрөгтгөлөө гэжээ. /Баатар орчуулав/