|
|
||
БРИКС-ийн орнуудын удирдагчдын 3-р уулзалт 14-ний өдөр Хятадын Хай Нань мужийн Сань Я хотноо боллоо. Хятад улсын дарга Хү Жиньтао уулзалтыг даргалж, Бразил, Орос, Энэтхэг, өмнөд Африк зэрэг орны удирдагчид хуралд уригдан оролцож, хурлын дараа БРИКС-ийн орнууд "Сань Яагийн тунхаг "-ийг нийтэлжээ.
Дарга Хү Жиньтао уг уулзалтыг даргалах үедээ хэлэхдээ, өнөө дэлхийн улс орнууд ховорхон тохиох хөгжлийн боломж болон цөөн бус өрсөлдөөн сорилтод нүүрлэж байна. Энх тайван, хамтаар цэгцэлсэн 21-р зууныг бүтээн байгуулахын тулд талууд дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийг хамгаалж, хамтаар хөгжин, олон улсын харилцаа хамтын ажиллагааг ахиулах, БРИКС-ийн орнуудын хамтын хөгжлийн түншлэлийн харилцааг эрчимжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэжээ.
БРИКС-ийн орнуудын нийтэлсэн "Сань Ягийн тунхаг "-д БРИКС-ийн орнууд 20-ийн бүлгийн дээд уулзалтаас тогтоосон олон улсын Валютын сангийн зохион байгуулалтыг өөрчлөх зорилтыг дэмжиж, олон улсын эдийн засаг банк санхүүгийн механизмын цэгцлэлтийн бүтцийг дахин нотлох нь дэлхийн эдийн засгийн байдал өөрчлөгдсөнийг харуулж, шинээр хөгжиж буй эдийн засгийн цогц болон хөгжиж буй орны үг хэлэх эрх болон төлөөлөх чанарыг эрчимжүүлнэ гэжээ.
Уг тунхагт онцолж хэлэхдээ, БРИКС-ийн орнууд олон талт дипломат харилцааг урагшлуулж, НҮБ дэлхийн хэмжээний өрсөлдөөн сорилт болон заналхийллийг зохицуулахад ач холбогдол үзүүлэхэд дэмжих ба НҮБ, Аюулгүйн зөвлөлийг багтаасан бүх талын өөрчлөлт хийж, түүнийг улам бүтээмжтэй, төлөөлөх чанартай болгон хөгжүүлнэ гэдгээ онцолжээ.
Уг уулзалт "Ирээдүйг төсөөлж, хамтаар хөгжье" гол уриан доор болж, олон улсын байдал, олон улсын эдийн засаг банк санхүүгийн асуудал, хөгжлийн асуудал түүнчлэн БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаа зэрэг асуудлыг авч хэлэлцжээ.\Алтанхуар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |