![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
ХОУ-ын радиогийн мэдээ: БРИКС-ийн орнуудын удирдагчдын 3-р уулзалт 14-ний өдөр Хятадын Хайнань мужийн Сань-я-д болов. Хятад улсын дарга Хү Жиньтао уулзалтыг даргалж, Бразил, Орос, Энэтхэг, өмнөд Африк зэрэг орны удирдагчид урилгаар уулзалтад оролцов. Өмнөд Африк БРИКС-ийн орнуудын механизмд нэгдэн орсноос хойш тус улсын удирдагч анх удаа уулзалтад оролцож байна.
Энэ уулзалт "ирээдүйг төсөөлж хамтаар хөгжье" уриан дор болж, олон улсын байдал, олон улсын эдийн засаг банк санхүүгийн асуудал, хөгжлийн асуудал түүнчлэн БРИКС-ийн хамтын ажиллагаа зэрэг асуудлуудыг авч хэлэлцэнэ . Гол гол арга хэмжээнд их бага хэлэлцээ, 5 орны удирдагчид хамтаар сэтгүүлчидтэй уулзах, дарга Хү Жиньтаогийн олон орны удирдагчдад зориулсан угталтын үдийн зоог зэрэг багтаж байна.
Дарга Хү Жиньтао уулзалтаар өнөөгийн олон улсын байдал, түүнчлэн олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаарх Хятадын бодлого, байр суурийг бүрэн тодорхойлж, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны хэтийн төлөвийг төсөөлж, Хятадын хөгжлийн байдлыг танилцуулах юм. Уулзалтын дараа таван орон уулзалтын сэдвүүдээр нийтлэг ойлголтод хүрснийг харуулсан үр дүнгийн баримт бичиг нийтэлнэ. \Орчуулсан реактор Урангоо\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |