|
|
||
БРИКС-ийн орнуудын удирдагчдын 3-р уулзалт 14-ний өдөр Хятадын Хайнань мужийн Сан-я-д болов. БРИКС-ийн орнуудын удирдагчид хамтын ажиллагааны улс төрийн хүслээ бодит үйл ажиллагаа болгохоор шийдсэн гэж уулзалтаар тохиролцсон " Сан-Я-гийн тунхаг"-т тэмдэглэжээ. 21-р зууныг энх тайван амар амгалан хамтын хөгжил дэвшилтэй болгохын төлөө талууд дэлхий энх тайван тогтвортой байдлыг хамгаалж, хамтын хөгжлийг ахиулан, олон улсын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулж, БРИКС-ийн орнуудын хамтаар хөгжих түншийн харилцааг эрчимжүүлэх ёстой гэж уулзалтын явцад дарга Хү Жиньтао илэрхийлсэн байна.
Сан-Я-гийн тунхагт тэмдэглэхдээ, БРИКС бол гишүүн орнуудын эдийн засаг банк санхүү, хөгжлийн салбарт яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа өрнүүлэх чухал тавцан мөн. БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлж, гишүүн орнуудын ард түмэнд ач тус хүртээхийн төлөө удирдагчид үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан тогтоож, хамтын ажиллагааг бэхжүүлсэн одоогийн үндэс дээр найрсаг хотууд, эрүүл мэндийн салбарын гол удирдах хүмүүсийн хурал, эдийн засгийн судалгаа зэрэг талын хамтын ажиллагааны төслийг нээн хөгжүүлнэ гэжээ.
Уулзалтын дараа, 5 орны удирдагчид хамтаар дотоод гадаадын сурвалжлагчтай уулзав. БРИКС-ийн орнууд яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь гишүүн орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ашиг сонирхолд нийцэж байна. БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны түншийн харилцаа тасралтгүй эрчимжиж, хамтын ажиллагаа тасралгүй өргөжиж, агуулга нь нэн өргөн баялаг болно гэдэгт хуралд оролцсон орнуудын удирдагчид итгэж байна гэж уулзалтыг даргалсан Хятад улсын дарга Хү Жиньтао илэрхийлжээ.
Тэрээр хэлэхдээ, дэлхий ертөнц олон туйлтай болж, эдийн засгийн даяаршил хөгжсөн өнөөгийн нөхцөлд энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа нь цаг үеийн эрчтэй урсгал болж, дэлхий ертөнц гүн гүнзгий өөрчлөлтийг туулж, олон улсын хамтын ажиллагаа эрчимжиж, дэлхийн эдийн засгийн цэгцлэлтийг сайжруулан боловсронгуй болгож, шинээр хөгжсөн зах зээлийн орон болон хөгжиж байгаа орны үг хэлэх эрх болон төлөөллийг нэмэгдүүлсэн нь дэлхийн урт удаан энх тайван, хамтын хөгжил дэвшлийг биелүүлэхэд ашигтай болсон байна гэжээ.
Уулзалтын явцад "ирээдүйг төсөөлж, хамтаар хөгжье" гэсэн гол урианы хүрээнд 5 орны удирдагчид олон улсын байдал, олон улсын эдийн засаг банк санхүүгийн асуудал, хөгжлийн асуудал, түүнчлэн БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаа зэрэг асуудлыг авч хэлэлцжээ. БРИКС-ийн орнууд 20-ын бүлгийн дээд хэмжээний уулзалтаас тогтоосон олон улсын валютын сангийн байгууллагын өөрчлөлтийн зорилтыг дэмжиж, олон улсын эдийн засаг банк санхүүгийн байгууллагын өөрчлөлтийн бүтэц нь дэлхийн эдийн засгийн байршлыг харуулах ёстой. Шинээр хөгжсөн эдийн засгийн цогцын үг хэлэх эрх болон төлөөллийг нэмэгдүүлэх ёстой гэж дахин нотлов.
Бразилийн ерөнхийлөгч Дилма Роуссеф хэлэхдээ, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаа нь бусад аливаа оронд чиглэхгүй, харин дэлхийг өөрчлөн сайжруулахаар чармайх болно гэж уулзалтын явцад удирдагчид хамтаар үзсэн байна. 20-ын бүлгийн байгуулагдсан нь дэлхийг өөрчлөн сайжруулах чухал илрэл болсон байна.Бид 20-ын бүлгийн хүрээнд холбогдох асуудлаар хоорондын зохицуулалтаа эрчимжүүлэх бөгөөд хөгжиж байгаа орны анхаарал тавьж байгаа асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлнэ гэжээ.
БРИКС-ийн орнууд олон талт дипломат харилцаагаар дэлхийн чанартай өрсөлдөөн сорилт аюул сүрдүүлэлт хандах талаар НҮБ-гын гол үүрэг гүйцэтгэхийг дэмжихээр чармайна гэж"Сан-я-гийн тунхаг"-т онцлов. Үүний зэрэгцээ уулзалт нь мөн одоогийн олон улсын халуун цэгийн асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн байна.
Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев хэлэхдээ, хуралд оролцсон орнуудын удирдагчид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ ханшийн хэлбэлзлийн асуудалд дээд хэмжээгээр анхаарлаа хандуулж байгаа бөгөөд үүнийг энэ оны 20-ын бүлгийн Канны дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд хамруулахаар шийдсэн байна. Улс төр болон дипломат арга замаар Ливийн асуудлыг зохицуулах ёстой гэж БРИК-ийн орнуудын удирдагчид нийтээр үзэж, Африкийн холбооны энхийг урагшлуулах чармайлтыг дээд хэмжээгээр үнэлж байна гэжээ. \Урангоо, Пүрэвжав орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |