
Хятадын Сань-яд нээгдэх гэж буй БРИКС-ийн орнуудын удирдагчдын 3-р уулзалтад оролцох олон орны удирдагчид хурлын ордонд хүрэлцэн ирээд байна. Хятад улсын дарга Хү Жиньтао тэднийг хүлээн авч, хамт дурсгалын зураг авахуулах юм.

Энэ хурлыг дарга Хү Жиньтао даргалаж, Бразилийн ерөнхийлөгч Дилма Роусефф, Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Синг, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Зума нар урилгаар оролцож байна. Уулзалт "Ирээдүйгээ харж, хамтаар цэцэглэн хөгжих" уриан доор болж байна. \Сайн-Өлзий орчуулав.\