|
|
||
БРИКС-ийн орнуудын удирдагч нарын 3-р уулзалт 14-ний өдөр Хятадын Сань-яд болж, уулзалт нь "Сань-Я-гийн тунхаг" нийтэлжээ.
Тунхагт тэмдэглэхдээ, БРИКС-ийн орнууд болон бусад шинээр хөгжиж байгаа орнууд дэлхийн энх тайван, аюулгүйн байдал болон тогтвортой байдлыг хамгаалах, бүх дэлхийн эдийн засгийн өсөлтийг түлхэн ахиулах, олон ургац үзлийг эрчимжүүлэх, олон улсын харилцааг ардчиллаар хөгжүүлэх талаар чухал үүрэг гүйцэтгэсэн байна. БРИКС-ийн орнууд бол олон гишүүн орны эдийн засаг, банк санхүү, хөгжлийн салбарт яриа хэлэлцээ болон хамтын ажиллагаа хийх чухал тавцан болох юм гэжээ.
Тунхагт тэмдэглэхдээ, БРИКС-ийн орнууд 20-ын бүлгийн дээд хэмжээний чуулга уулзалтын тогтоосон Олон улсын валютын сангийн өөрчлөлтийн зорилтыг дэмжиж байна, олон улсын эдийн засаг банк санхүүгийн бүтцийн зохицуулалт нь дэлхийн эдийн засгийн бүтцийн хувиралтыг хариулах бөгөөд шинээр хөгжиж байгаа эдийн засгийн цогц болон хөгжиж байгаа орнуудын үг хэлэх эрх болон төлөөлөгч чанарыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.
Тунхагт тэмдэглэхдээ, БРИКС-ийн орнууд Аюулгүйн зөвлөлийн Ливийн асуудлаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна. Талууд энх тайвны арга болон яриа хэлэлцээгээр дамжуулан зөрчил мөргөлдөөнөө зохицуулах хэрэгтэй, НҮБ болон бүс нутгийн байгууллага зохих үүрэг хариуцлагаа бадруулах хэрэгтэй. БРИКС-ийн орнууд Африкийн холбооны Ливийн асуудлын тухай тусгай комиссын дэвшүүлсэн санаачлалыг дэмжиж байна гэжээ. \Сайн-Өлзий орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |