• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2011 оны БРИКС-ийн орнуудын үйлдвэр худалдааны чуулга уулзалт өндөрлөжээ

CRI       (GMT+08:00) 2011-04-14 17:02:37

      2011 оны БРИКС-ийн орнуудын үйлдвэр худалдааны анхны чуулга уулзалт Хятадын Хайнань мужийн Сань-яд өндөрлөлөө. БРИКС-ийн орнуудын үйлдвэр худалдааны салбарынхан "БРИКС-ийн орнуудын үйлдвэр худалдааны салбарын механизмыг байгуулах ойлголцлын меморандум " -д гарын үсэг зурж, "БРИК-ийн орнуудын үйлдвэр худалдааны салбарын чуулга уулзалтын хамтын мэдэгдэл" нийтэлжээ.

       Уг хамтын мэдэгдэлд тэмдэглэхдээ, эдийн засгийн тогтвортой сэргэлт болон тогтвортой хөгжлийг батлах бол БРИКС-ийн орнуудын одоогийн чухал үүрэг болно. БРИКС-ийн орнууд эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь асар их нөөц хүчинтэй төдийгүй, дэлхийн эдийн засгийн өсөлт болон цэцэглэл хөгжлийг ахиулахад нэн их идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно гэжээ. Уг хамтын мэдэгдэлд мөн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэх, олон улсын банк санхүүгийн шинэ дэглэм тогтоох, тогтвортой хөгжлийг биелүүлэх зэрэг 10 талын ажлын санал дэвшүүлжээ.

       2011 оны БРИКС-ийн орнуудын үйлдвэр худалдааны чуулга уулзалт бол БРИКС-ийн орнуудын удирдагчийн дээд уулзалтын иж бүрэн ажиллагаа бөгөөд хоёр хоног үргэлжилж, БРИКС-ийн орнуудаас хүрэлцэн ирсэн 500 гаруй улс төр,үйлдвэр худалдааны салбарын төлөөлөгчид оролцсон байна. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе