• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БРИКС-ийн орнууд олон улсын хамтын ажиллагааны боловсронгуй шинэ тогтолцоо гэлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-04-14 10:29:04

           БРИКС-ийн орнууд нэгэнт түргэн хөгжиж буй том орнуудын байр суурийг зохицуулдаг бүрэн боловсорсон үйл ажиллагааны тогтолцоо болсон байна гэж саяхан Дмитрий Медведев Төв Телевизийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

           Дмитрий Медведев хэлэхдээ, БРИКС-ийн орнууд бол тархай бутархай буюу тэмцэж нэгдсэн үзэл санааны ойлголт биш, харин маш чухал ойлголцлын хэрэглүүр гэсэн байна.

           "Энэ нь үнэхээр нэгэнт бүрэлдэн тогтсон шинэ хэлбэрийн олон улсын хамтын ажиллагааны чухал механизм юм. Өмнөд Африк ч өнөө энэ тогтолцоонд ороод байна. БРИК-ийн орнууд нэгдсэн арга хэмжээ авч, өөрсдийнхөө эдийн засгийн бодлогыг зохицуулж, олон улсын асуудлуудыг хамтаар зохицуулах аргыг тогтоохоор чармайж байна" гэж тэрээр мөн хэлжээ.

           "Удалгүй болох яриа уулзалт туйлын идэвхтэй нөлөө үзүүлнэ гэдэгт бат итгэж байна. Хайнаний уулзалтын дараа, Бидээр ч гэсэн ийнхүү аргаар олон улсын хөгжилд тус дөхөм үзүүлэх, өнөөгийн оршиж буй олон үйл хэргээ зохицуулах зэрэг олон асуудлыг хэлэлцэхийг хүсэж байна." гэж Дмитрий Медведев хэлсэн байна./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе