|
|
||
ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин 13-ны өдөр хэлэхдээ, тэрээр Дмитрий Медведевтэй 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд орж мэднэ гэж хэлсэн байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд орох эсэхээ би Медведевтэй сонгуулийн өмнөх дотоодын эдийн засаг, нийгэм болон улс төрийн байдлыг үндэслэж тогтооно. Өнөө ерөнхийлөгчийн сонгууль болоход бас жилийн хугацаа байна. Сонгуульд орох эсэхээ хэтэрхий яаран шийдвэрлэвэл засгийн газрын хэвийн ажиллагаанд нөлөөлнө гэж Владимир Путин хэлсэн байна.
ОХУ 100 гаруй сая хүн амтай том орны хувьд улс орныг удирдах талаар алдаа гаргаж болохгүй, хүн бүр өөр өөрийн үүрэг хариуцлагаа ойлгох ёстойгоос биш, Путин, Медведев хоёрын хэн нэг нь ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор тогтсоныг хүлээж суух ёсгүй гэж Владимир Путин хэлсэн байна.
Саяхан ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Хятадын хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө, 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцож болзошгүй, энэ шийдвэрээ удахгүй зарлана гэж хэлсэн байна./Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |