|
|
||
Бо Аогийн Азийн чуулга уулзалтын 2011 оны жил тутмын хурлын бүх хэлэлцэх хэргийн төлөвлөгөө 14-ний өдрөөс алхам дараатай хэрэгжиж эхэлсэн байна. Дэлхийн олон орноос ирсэн төлөөлөгчид Хятадын Хайнаний Бо Аод интернет сүлжээ холбооны ирээдүй, Хятадын аж ахуйн нэжүүдийн Азийн хөгжилд оролцож буй байдал, эмэгтэйчүүд удирдах чадавхаа хэрхэн бадруулах зэрэг сэдвээр хэлэлцэх юм.
Мөн өдрийн үдээс өмнө, хуралд оролцогсод гольфийн урилгын тэмцээн зэрэгт оролцож, үдээс хойно нь Дэн Япин зэрэг нэрт эмэгтэйчүүдийн төлөөлөгчид "Эмэгтэйчүүдийн дутуу үнэлэгдсэн удирдах чадавх" илтгэлийн талаар үзэл бодлоо илэрхийлэхийн зэрэгцээ Хятадын аж ахуйн нэгжүүд Азийн эдийн засгийн хөгжилд хэрхэн тус дөхөм үзүүлэх асуудлаар хэлэлцэж, Хятадын бизнесменууд ч мөн дугуй ширээний хурал хийх юм. Мөн орой олон салбарын аж ахуйн нэгжүүд бас интернет сүлжээний ирээдүйг төсөөлсөн байна.
Тус чуулга уулзалтанд дэлхийн олон орны 1400 орчим төлөөлөгч оролцож, жил тутмын хурал нь "уужуу хөгжил--хамтын төлөвлөгөө болон шинэ өрсөлдөөн сорилт" гэсэн уриан дор явагдах юм./Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |