• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Украины ерөнхий сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-04-14 16:47:08

        Хятад улсын дарга Хү Жиньтао 14-ний өдөр Хай Нань мужийн Сань -Яд Украины ерөнхий сайд Мукола Азаровтой уулзсан байна. Хоёр тал Хятад Украины бүх талын найрсаг хамтын ажиллагааны харилцаа зэрэг асуудлаар санал бодлоо солилцжээ.

        Хятад Украин дипломат харилцаа тогтоосноос хойш, хоёр талын харилцаа эрүүл саруул хөгжиж, улс төрийн итгэлцэл тасралтгүй нэмэгдэж, эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан техник, сансрын зэрэг салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн.

        Мукола Азаров 15-ны өдөр Хай Наньд болох Бо Аогийн Азийн чуулга уулзалтын 2011 оны жил тутмын нээлтийн ёслолд уригдан оролцож байна./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе