• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао олон орны зочдыг хүлээн авч уулзжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-04-15 17:31:08

       Хятад улсын дарга Хү Жиньтао 15-ны өдөр Хайнань мужийн Боаогийн чуулга уулзалтад оролцож байгаа гадаад орны удирдагч, сайдын зэргийн төлөөлөгч болон гол хүндэт зочид, бүх салбарын төлөөлөгчидтэй уулзжээ.

       Хү Жиньтао зочдод Боаогийн чуулга уулзалтын жил тутмын хуралд оролцож байгаад баяр хүргэж, 10 жилийн турш чуулга уулзалтын хөгжилд хувь нэмэр оруулсан тэдэнд талархал илэрхийлж, Ази тив болон дэлхийн эдийн эдийн засгийн хөгжлийг ахиулахад идэвхтэй үйл хэргийг өрнүүлэхийг хүссэн байна.
Хү Жиньтао хэлэхдээ, энэ удаагийн хурал нь "Далайцтай хөгжил: Хамтын төлөвлөгөө, шинэ сорилт" уриан дор болж, бодитой, урьдчилан таньж мэдэх шинж чанартай болж байна. Чуулга уулзалтыг харилцан солилцох тавцан болгож, хамтран сонирхож байгаа асуудлаар гүнзгий эрэл хайгуул хийн, нийтлэг ойлголтоо нэгтгэж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсч байна гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе