![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын дарга Хү Жиньтао 14-ний өдөр Хайнань мужийн Сань-я хотод Бо Аогийн Азийн чуулганы зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзав.
Дарга Хү Жиньтао нэг жилийн турших чуулганы төрөл бүрийн ажил урагштай хөгжиж ирснийг сайшааж байгаагаа илэрхийлэв. Хү Ж иньтао тэмдэглэхдээ, энэ жил чуулган байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна. 10 жилийн турш уг чуулган аажмаар дэлхийд чухал нөлөө бүхий эдийн засгийн чуулганы нэг болон хөгжиж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг түргэтгэх, Азийн дэлхийн бусад бүс нутагтай яриа хэлцэл ,хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ.
Энэ жилийн ээлжит чуулган "далайцтай хөгжил, хамтын төлөвлөгөө , цоо шинэ сорилт "уриан дор болж байгаа нь алс холыг харсан үйл ажиллагаа юм. Чуулганаар санал бодлоо өргөн хүрээнд солилцож, гүнзгий судалгаа шинжилгээ хийж, өргөн далайцтай, тогтвортой хөгжлийг биелүүлэхэд арга ухаан санал санаачлага гаргахыг хүсэж байна гэж дарга Хү Жиньтао илэрхийлжээ.
Бо Аогийн Азийн чуулганы зөвлөлийн дарга, Японы ерөнхий сайд асан Фасуо Фукуда зөвлөлийн өмнөөс чуулганд дорвитой дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж ирсэн Хятадын талд талархаж байгаагаа илэрхийлжээ. \Орчуулсан редактор Урангоо\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |