• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Боаогийн Азийн 2011 оны ээлжит чуулган нээгдэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-04-15 15:27:26

    Боаогийн Азийн 2011 оны ээлжит чуулган 15-ны үдээс өмнө Хятадын Хайнань мужийн Санья хотод нээгдэв. Хятад улсын дарга Хү Жиньтао нээлтийн ёслолын ажиллагаан дээр илтгэл тавьж, ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Бразилийн ерөнхийлөгч Дилма Роуссеф, БНСУ-ын ерөнхий сайд Ким Хуан Шиг нарын зэрэг олон орны удирдагчид уг ажиллагаанд урилгаар оролцлоо.

    Энэ удаагийн ээлжит чуулган нь "Далайцтай хөгжил: Хамтын төлөвлөгөө, шинэ сорилт"уриан дор болж байна. Чуулган нь засгийн газар, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээлэл зэрэг салбаруудын хооронд өргөн яриа хэлцэлийг өрнүүлж, далайцтай хөгжлийн агуулгыг цаашид гүнзгийгүүлэн авч хэлэлцэж, Азийн эдийн засгийн цаг үед нь тохирсон өөрчлөлтөд алсын бодлоготой үзэл баримтлалын удирдамж чиглэлийг олгох юм.

    Энэ жил Боаогийн чуулган байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байгаа тул чуулганаар олон тэмдэглэлт арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм. \Орчуулсан редактор Урангоо\

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе