• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон орны удирдагчид далайцтай хөгжлийн асуудлыг авч хэлэлцэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-04-15 17:44:33

                Боаогийн Азийн 2011 оны ээлжит чуулган 15-ны өдөр Хятадын Хайнань мужийн Боао хотод нээгдэж, Хятад улсын дарга Хү Жиньтао ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев, Бразилын Ерөнхийлөгч Роуссеф өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жагод Зума, БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хуан Шиг,Испанийн Ерөнхий сайд Зивпатру, Украины Ерөнхий сайд Ажалуф нар нээлтийн арга хэмжээнд оролцсон бөгөөд гол сэдвээр илтгэл хийв.

                Боаогийн Азийн чуулган 2001 онд анх байгуулагдсанаас хойш өдгөө 10 жил болжээ. 10 жилийн турш тус чуулга уулзалт нь Азийн нийтлэг ойлголтыг нэгтгэж, Азийн дуу хоолойг цуурайтуулж, хамтын ажиллагааг ахиулах талаар чухал үүрэг гүйцэтгэж ирснээр дэлхийд чухал нөлөө бүхий эдийн засгийн чуулганы нэг болжээ. 2011 оны ээлжит чуулган нь "Далайцтай хөгжил, хамтын төлөвлөгөө, шинэ сорилт" уриан дор болж, дэлхийн олон орны улс төр, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээ, олон улсын байгууллага, түүнчлэн засгийн газрын бус байгууллага зэрэг салбарын нийт 1400 гаруй төлөөлөгч оролцжээ.

                Хү Жиньтао дарга энэ өдрийн хийсэн илтгэлдээ, олон талт соёл иргэншлийг хүндэтгэж, хөрш орон хоорондын найрамдлыг ахиулж, хөгжлийн аргачлалыг өөрчлөн, бүх талын хөгжлийг түргэтгэж, хөгжлийн боломжийг хамтаар хуваалцаж, янз бүрийн сорилтод хамтран хандаж, хамтын аюулгүй байдлыг хамгаалж, харилцан ашиг хүртэн, хамтаар ялалт байгуулах бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг Азийн хамтын хөгжлийг ахиулж, эв найртай Ази тивийг хамтран байгуулах 5 зүйлд санал дэвшүүлжээ.

                Тэрээр хэлэхдээ, том гүрэн нь жижиг улс орноо дэмжиж, чинээлэг орон нь ядуу орноо тусалж, олон орон хоорондоо харилцан туслалцаж, хамтаар боломж тохиолыг алдалгүй барьж, сорилтод хамтран хандаж, хөгжлийн үр өгөөжийг бүс нутгийн бүх гишүүдэд хүртээж, Ази тивийн ард түмний аж амьдралыг улам баян чинээлэг болгохоор тэмцэцгээе гэж уриаллаа.

                Хү Жиньтао дарга хэлэхдээ, Хятад улсын хөгжил дэвшил нь Ази тивтэй салшгүй холбоотой, Ази тив хөгжин дэвшихэд ч Хятад улс хэрэгтэй юм. Хятад улс ямагт Азийг гадаад бодлогынхоо тэргүүлэх байранд тавьж, хөрш зэргэлдээ оронтойгоо найрсгаар оршиж, тэдэнтэй түншлэх дипломат чиг шугамыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, Азийн улс орнуудтай найрсгаар харилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж, ойлголцол итгэлцлээ тасралгүй нэмэгдүүлнэ гэжээ.

                Хү Жиньтао дарга хэлэхдээ, ирэх 5 жилд Хятад улс нэн идэвхтэй, нээлттэй стратегийг хэрэгжүүлж, нээлттэй салбар болон орон зайг тасралтгүй өргөжүүлж, талуудтай ашиг сонирхлын чигийг өргөтгөн гүнзгийрүүлж, макро эдийн засгийн тэнцвэр болон эдийн засгийн бүтцийн зохицуулалтад импортын гүйцэтгэх үүрэгийг чухалчилж , худалдааны орлого зарлагыг үдсэнд нь тэнцвэртэй болгоно. Энэ нь Ази тив болон дэлхийн олон орны Хятад руу экспортлох чухал боломжийг нээж өгч байгаа юм гэжээ.

                Тэрээр хэлэхдээ, ирэх 5 жилд Хятад улс гадагшаа гарах стратегийг голлон хэрэгжүүлж, төрөл бүрийн өмчлөлийн аж ахуйн нэгжийн хилийн чанад дах хөрөнгө оруулалтыг дэмжиж, орон нутгийн дэд бүтцийн байгуулалт болон ард түмний амьдралыг сайжруулах төслөөр идэхтэй хамтын ажиллагаа өрнүүлнэ. Бид Ази тив болон шинээр хөгжсөн зах зээлийн оронд түлхүү хөрөнгө оруулахын зэрэгцээ Азийн хөгжиж буй орнуудад үзүүлэх эдийн засгийн тусламжаа нэмэгдүүлнэ гэжээ.

                Оросын Ерөнхийлөгч Медведев илтгэлдээ, Ази Номхон далайн бүс нутгийн орнууд эдийн засгийн интегралчлалын үйл явцад нэгдэн орохдоо эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг ахиулах хэрэгтэй гэж уриалав. Боаогийн Азийн 2011 оны ээлжит чуулган "Далайцтай хөгжил"-ийн уриан доор болсон нь маш чухал ач холбогдолтой юм гэжээ.

                Тэрээр хэлэхдээ, далайцтай хөгжлийг амжилттай биелүүлэхэд олон улсын харилцааны ардчиллыг ахиулах хэрэгтэй бөгөөд шударга шинэ дэглэм тогтоох хэрэгтэй юм. Энэхүү шинэ дэглэмд улс төр, эдийн засгийн талыг багтаахын зэрэгцээ хамгийн чухал нь дэлхийн банк санхүүгийн системд өөрчлөлт хийх явдал юм гэжээ. \Урангоо, Алтанхуар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе