• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн орнууд харилцан туслалцаж, нийт азичуудыг улам жаргалтай амьдруулна

Жун Шинь Агентлаг       (GMT+08:00) 2011-04-15 16:24:22

         Хятад улсын дарга Хү Жиньтао 15-ны өдөр, Азийн орнууд боломжийг хамтран ашиглаж, сорилтыг хамтран давж, хөгжлийн үр өгөөжийг бүс нутгийн бүх гишүүдэд хүртээж, Азийн орны ард түмнийг улам аз жаргалтай амьдруулахын төлөө хүчлэн чармайна гэж уриалан хэлжээ.

         Боаогийн Азийн чуулганы 2011 оны жил тутмын хурал 15-ны өдөр Хятадын Хай Наний Боаод нээгдэв.Хү Жиньтао нээлтийн ажиллагаанд оролцож чухал илтгэл хийхдээ, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлж, хамтран эв нэгдэлтэй Азийг байгуулах нь Азийн өнөө үеийн хамтын зорилт юм гэсэн бөгөөд Азийн орнууд олон талын соёлыг хүндэтгэж, сайн хөршийн найрсаг харилцаагаа ахиулж, олон янзын сорилтыг хамтын хүчээр зохицуулж, адил талаа нэгтгэж, ялгаатай талаа үлдээх зарчмыг баримталж, хамтын аюулгүй байдлыг ахиулж, харилцан ашигтай хамтын ялалт байгуулах, бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэргийг санаачилсан байна.

         Хятад улс харилцан ашигтай, хамтын ялалт байгуулах, нээлттэй стратегийг гуйвшгүй бат хэрэгжүүлж, Азийг хэзээ ч гадаад бодлогын тэргүүнд тавиж, Азийн олон оронтой сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлнэ гэж Хү Жиньтао 15-ны өдөр мөн хэлсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе