• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс Азийг хэзээ ч гадаад бодлогын тэргүүнд тавина

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-04-15 16:25:18

          Хятад улс харилцан ашигтай, хамтын ялалт байгуулах, нээлттэй стратегийг гуйвшгүй бат хэрэгжүүлж, Азийг хэзээ ч гадаад бодлогын тэргүүнд тавиж, Азийн олон оронтой сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлнэ гэж Хятад улсын дарга Хү Жиньтао 15-ны өдөр Хятадын Хай Нань мужийн Боаогийн чуулганд хэлсэн байна.

          Тэрээр мөн өдөр Боаогийн Азийн чуулганы 2011 оны жил тутмын хурлын нээлтийн ёслолын ажиллагаанд үг хэлэхдээ, ирэх таван жилд Хятад улс импорт нь макро эдийн засгийн тэнцвэр болон эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөд үзүүлэх чухал үүргийг гүнзгийрүүлснээр худалдааны орлого зарлагын үндсэн тэнцэлд дус дөхөм үзүүлнэ. Энэ нь Ази болон дэлхийн олон орон Хятад руу импортлоход чухал боломж тохиолыг бүрдүүлэх юм. Хятад улс цаашид Ази болон шинээр хөгжиж буй зах зээлийн оронд улам их хөрөнгө оруулахийн зэрэгцээ Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг дахь тусламж дэмжлэгийг нэмэгдүүлнэ гэжээ.

          Хятад улс дэлхийн эдийн засгийн өөрчлөлт болон бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын эдийн засгийн дэг журмыг шударга бөгөөд зүй зохистой биелүүлэхэд нь тус дөхөм үзүүлж, 10+1,10+3, Зүүн Азийн дээд уулзалт түүнчлэн Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагаанд үргэлжлэн оролцож, Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн тогтвортой хөгжилд тус дөхөм үзүүлэх болно гэж Хү Жиньтао мөн илэрхийлсэн байна./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе