• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ян Же чи АСЕАН-ны ерөнхий нарийн бичгийн дарга болон Бө ао-гийн Азийн чуулга уулзалтын зөвлөлийн даргатай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-04-16 16:23:50

      Хятадын ГХЯ-ны сайд Ян Же чи 16-ны өдөр Хай наний Бө ао-д, Бө ао-гийн Азийн чуулга уулзалтын 2011 оны жил тутмын чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэн АСЕАН-ны ерөнхий нарийн бичгийн дарга Сурин Питсувабнтай уулзсан байна.

      Ян Же чи хэлэхдээ, энэ жил Хятад болон АСЕАН-ны хооронд яриа хэлэлцээний харилцаа тогтсоны 20 жилийн ой тохиож байгаа нь мөн хоёр талын харилцаанд бэлэг тэмдгийн чанартай, чухал үйл явдал мөн. Үүнтэй холбогдуулан хоёр тал олон сайхан тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа ахиулан, удирдагчдын дэвшүүлсэн хамтын ажиллагааны санаачилга болон зорилтыг биелүүлж, хоёр талын стратегийн түншийн харилцааны бүх талын хөгжлийн сайн сайхан байдлыг хэвээр хадгалах ёстой гэжээ.

       Сурин Питсувабн хэлэхдээ, Хятад болон АСЕАН-ны хооронд яриа хэлэлцээний харилцаа тогтсоны 20 жилийн ой болж байгааг тохиолдуулан, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа цаашид улам гүнзгийрүүлэн өргөтгөж, талуудад үр өгөөжийг нь хүртээхийг АСЕАН хүсэн хүлээж байна гэжээ.

       15-ны өдөр Ян Же чи мөн Бө ао-д Азийн чуулга уулзалтын 2011 оны жил тутмын чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэн Бө ао-гийн Азийн чуулга уулзалтын зөвлөлийн дарга бөгөөд Японы ерөнхий сайд асан Фукуда Ясуо, чуулганы зөвлөлийн гишүүн бөгөөд Францын ерөнхий сайд асан Жеан Диерре Раффарин, мөн чуулганы зөвлөлийн гишүүн бөгөөд Америкийн сангийн сайд асан Хенри Паулсон нартай тус тус уулзаж, харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцсон байна. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе