|
|
||
Бөаогийн Азийн чуулга уулзалтын 2011 оны жил тутмын хурал 16-ны үдээс хойно өндөрлөлөө.
Хурал нь " хөгжил : хэлэлцэх хэргээ төлөвлөн хамтаар шинэ өрсөлдөөнийг туулъя" уриан доор болсон юм. Хятад улсын дарга Хү Жиньтао нээлтийн ёслол дээр, " хөгжлийг түлхэн ахиулж, эвсэг зохицонгуй Ази тивийг хамтаар байгуулъя" сэдвээр үг хэлсэн байна. Оросын ерөнхийлөгч Медведев, Бразилын ерөнхийлөгч, өмнөд Африкийн ерөнхийлөгч нарийн зэрэг хүмүүс урилгаар оролцжээ.
Чуулга уулзалтын нарийн бичгийн дарга Жөү Вэньжүн 16-ны өдрийн чуулга уулзалтын хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, чуулга уулзалтад оролцож байгаа талуудын хувьд олонх нь зүүн Азийн улс орон бүс нутгаас ирсэн байна, хойшид чуулга уулзалтад нэн олон орнуудаас оролцож, тэнцвэртэй байхыг хүсэж байна гэжээ. Үүнээс гадна, тэрээр бас чуулга уулзалтын нэр хүнд Ази тивээс гарч дэлхий дээр нэн их нэр хүндтэй болохыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |