• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад болон Азийн худалдааны хэмжээ ойрын арван жилд 4.5 дахин нэмэгджээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-04-16 16:44:57

          Жүн Шинь Агентлаг Бөаогоос 4-р сарын 15-ны өдөр мэдээлэхдээ, Хятадын Худалдааны яамны сайд Чэнь Дэмин 15-ны өдөр Бөаогийн Азийн чуулга уулзалтын 2011 оны жил тутмын хурал дээр хэлэхдээ, ДХБ-д орсон арван жилийн хугацаанд, Хятад улс дэлхийн хамт өөрийн хөгжлийн үр өгөөжийг хүртэж байна. Өнөөгийн Хятад улсын гадаад худалдааны хагас нь Азийн орнуудтай хийсэн байдаг бөгөөд арван жилийн хугацаанд 4.5 дахин өсч, жилийн дундаж хурд нь 21 хувьд хүрсэн байна гэжээ.

         Статистикээс үзвэл, Хятадын арван том худалдааны түншүүдийн дотор Азийн орнууд болон бүс нутгаас 6 орон орсон байна. Түүнчлэн Хятад улс нь Япон, Өмнөд Солонгос, БНАСАУ, Монгол, Вьетнам, Малайз зэрэг орны хамгийн том худалдааны түнш юм. Чэнь Дэмин хэлэхдээ, арван жилийн турш, Хятад болон эргэн тойрны улс орон бүх дэлхийн ажлын хуваарилалтын дагуу эдийн засгийн зохицуулалт болон хамтын ажиллагаан дээр их хөгжсөн байна. Хятадын имтортын хэмжэээний өсөлтийг дагаад эргэн тойрны олон улс орон болон хөгжиж байгаа орнууд тус улс руу экспортоо нэмэгдүүлсэн байна гэжээ. \Сайн-Өлзий орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе