|
|
||
Өмнөд Африкийн олон улсын харилцаа болон хамтын ажиллагааны яамны сайд Майте Нкоана-Машабане 18-ны өдөр хэлэхдээ, БРИКС-ын орнуудын удирдагчдын 3 дахь уулзалт баялаг амжилттай боллоо. Энэ нь Өмнөд Африкийн хөгжилд боломж тохиол олгосон төдийгүй Африкийн бүс нутгийг тогтвортой хөгжүүлэхэд тустай юм гэжээ.
Майте Нкоана-Машабане мөн 18-ны өдөр Преториад болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Өмнөд Африк БРИКС-ын орнуудын удирдагчдын 3 дахь уулзалтад оролцсон нь 4 зорилготой юм. Тухайлбал БРИК-ын орнуудын хамтын ажиллагааны механизмд нэгдэн орж, Өмнөд Африкийг хөгжүүлэх шинэ боломж хайж, БРИК-ын орнуудын хамтын ажиллагааны механизмд Африкийн хөгжлийн тухай асуудлуудыг авч хэлэлцэхийг эрчимжүүлж, БРИК-ын 4 орны олон салбар дахь хамтын ажиллагааг өргөтгөхийн төлөө юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |