|
|
||
CRI-ын дотоод гадаадын сэтгүүлчдийн Жяншид хийх аяллын хэсэг 4-р сарын 20-ны өдөр Хятадын Жян-ши мужийн Ин Тань хотын Лүн Хүшаньд хүрч, 6 хоногийн хугацаатай сурвалжилгын ажлаа эхлүүлсэн байна.
Энэ удаагийн сурвалжилгын ажил "үзэмжит сайхан Жян-ши" уриан доор, хятад хэл, англи хэл, япон хэл, солонгос хэл, монгол хэл, энэтхэг хэл, синхлас хэл, лаос хэл, малайз хэл, индонез хэл зэрэг 10 хэлээр, дотоод гадаадын сэтгүүлчдийн өвөрмөц онцлог бүхий харцаар Жян-ши нутгийн байгалийн өнгө үзэмж, хүн ардын зан заншлыг дэлхий дахинд хандан мэдээлэх болно.
CRI-ын дотоод гадаадын сэтгүүлчид дэлхийн байгалийн өв болох Лүн Хүшань, Сань Чиншань уул, Хятадын хамгийн үзэсгэлэнт тосгон Ү юань, Хятадын Шаазангийн төв хэмээгдсэн Жин де суурин болон Тэн Вангэ зэрэг нэрт газруудтай танилцах юм байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |