• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сычуань муж 9-р сард сэргээн босголтын ажлаа бүрэн дуусгана

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-04-23 16:39:43

         Хятадын Сычуань мужийн засгийн газар 23-ны өдөр хэвлэлийн бага хурал хийхдээ, 2008 оны Вэнь Чуаний их газар хөдлөлтийн дараах Сычуань мужийн гамшгийн дараах сэргээн босголтын ажлын ахиц байдлын талаар мэдээлэхийн зэрэгцээ гамшгийн дараах тус сэргээн босголтын ажлаа энэ оны 9-д сард бүрэн дуусгана гэж төлөвлөжээ.

         Эх сурвалжид тэмдэглэхдээ, энэ оны 3-р сарын эцэс хүртэл, гамшгийн дараах сэргээн болсголтын улсын ерөнхий төлөвлөгөөнд орсон Сычуаний 30 мянга орчим төслийн 92,4 хувь нь хэрэгжиж дуусч, 787 тэрбум 100 сая юаний хөрөнгө оруулсан байна.

         2008 оны 5-р сарын 12-д болсон Вэнь Чуаний их газар хөдлөлт бол шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш болсон эвдрэл хохирлын хэмжээгээр хамгийн ноцтой, цар хүрээгээр хамгийн өргөн бөгөөд тусламж үзүүлэхэд хамгийн хүндрэл бэрхшээлтэй газар хөдлөлт болсон юм. Тус газар хөдлөлтөөс болж Сычуаний 100 мянга гаруй хавтгай дөрвөлжин км-ын бүс нутаг эвдэгдэж, 680 мянга гаруй хүн гамшигт өртөж, хэдэн сая гэр бүл гэр оронгүй үлдсэн юм./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе