Энэ онд Төвд Лхас болон эх газрын гол гол хотуудыг холбох гурван агаарын шугам нээнэ гэж 25-ны өдөр Лхаст болсон Төвдийн агаарын тээврийн хаврын аялал жуулчлалын салбарын мэдээлэл солилцооны хурлаас мэдэгдэв.
Эх сурвалжаас үзвэл, 2011 онд Төвдийн агаарын тээврийн саллбар Лхас-Бээжин, Лхас-Шанхай болон Лхас-Чэндү хүрэх агаарын шугамыг нээж, Бээжин болон Шанхайгаас Лхаст ирж буцах цагийг богиносгохоор төлөвлөж байна. 2012 онд нөхцөл бүрдвэл Линьжи, Ригааз,Начюд хүрэх агаарын шугамыг нээхээр төлөвлөж байна.\Орчуулсан редактор Урангоо\