2011 оны Ши аний Дэлхийн Цэцэрлэгт хүрээлэнгийн Яармаг нээгдэхэд бэлэн боллоо. Өнөөгийн байдлаар аюулгүйн хамгаалалт, мэдээлэл лавлагаа, сайн дурынхны үйлчилгээ, эмчилгээ болон түргэн тусламж, шуудан холбоо, хоол ундны үйлчилгээ зэрэг бүх төрлийн төхөөрөмж хэрэгсэл, үйлчилгээ, холбогдох албаны хүмүүс зэрэг бүгд бэлэн болсон байна. 200 гаруй сэтгүүлч зэргээр ажиллаж болох хэвлэлийн төв ч нээгдсэн байна.
2011 оны Ши аний Дэлхийн Цэцэрлэгт хүрээлэнгийн Яармаг 4-р сарын 28-аас 10-р сарын 22-ны өдөр хүртэл 178 хоног үргэлжилнэ. \Э.Цогзолмаа орчуулав\