Ши Аний Дэлхийн цэцэрлэгийн яармаг 4-р сарын 28-ны үдээс өмнө11 цагт нээгдэх юм. Зохион байгуулагч талын хэлснээр, 4-р сарын 28-аас 10-р сарын 22-ны хооронд тус 12 сая жуулчин, өдөрт дунджаар 67 мянган жуулчин хүлээн авч болзошгүй гэжээ.
Уг яармагийг эрхлэгч компаний мэдэгдсэнээр, яармагийн цэцэрлэгт хүрээлэнгийн багтаамж хязгаарлагдмал, нийт жуулчдын хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байх зэрэг талыг бодолцож, 10-р сарын 22-нд уг яармаг хаалтаа хийсний дараа мөн үргэлжлүүлэн ажиллуулж жуулчдын аялан танилцах шаардлагад нийцүүлнэ гэжээ. \Алтанхуар орчуулав\