Хятадын Аялал жуулчлалын судалгааны хүрээлэн болон Шечэн аялал жуулчлалын вебсайт саяхан 2011 оны 5-р сарын 1-ний аялал жуулчлалын зах зээлийн тайланг нийтлэхдээ, Хайнаны татваргүй бараа худалдан авах, Ши-Аний дэлхийн цэцэрлэгийн яармаг зэрэг нь энэ оны 5-р сарын 1-ний аялал жуулчлалын халуун цэг болно гэжээ.
Тайланд тэмдэглэхдээ, энэ оны хүмүүсийн хамгийн их очихыг сонирхож байгаа газар бол Хайнаны Сан-я болж байна. Үүний зэрэгцээ Ши Аний дэлхийн цэцэрлэгийн яармаг ч "5.1"-ний баруун бүсийн аялал жуулчлалын зах зээлийг ихээр хөгжүүлж, улам олон жуулчдын анхаарлыг татах болно гэжээ. \Сайн-Өлзий орчуулав.\