• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"5-р сарын 1"-нд Дэлхийн паркт жуулчилсан хүн давхардсан тоогоор 90 мянгыг давжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-05-01 15:29:49

       4-р сарын 30-ны өдөр нь Ши-аний Дэлхийн парк ажилласны гурав дахь өдөр, "5-р сарын 1"-ний амралтын анхны өдөр юм. Мөн өдөрт Дэлхийн паркт жуулчилсан хүн давхардсан тоогоор 90 мянгыг давжээ. Хэдийгээр олон жуулчин хүлээн авах хүнд ажил тулгарсан боловч, паркийн бүхий л үйл ажиллагаа тогтвортой хэвийн ёсоор явагдаж байлаа.

     4-р сарын 30-ны өдөр Дэлхийн паркт жуулчилсан хүний тоо өнгөрсөн хоёр хоногийнхоос тодорхой нэмэгдсэн байна. Дэлхийн паркийн гол орц, жуулчдын багийн орц, бага орц зэрэг газарт их олон жуулчин аюулгүйн шалгалт хийлгэж паркт орохоор хүлээж байлаа. Паркийн тодор, нээлттэй ойн цэцэрлэгт хүрээлэнгүүд нь жуулчдын сэтгэлийг эзэмдэж, Чань-ань суварга, Байгалийн музей, Шинэлэг бүтээлийн ордон зэрэг чухал чухал үзмэрүүд нь багтаамжийн хязгаарлалын улмаас орох хүний тоог хязгаарлаж байсан болохоор, зарим хүмүүс эртлэн хүрч ооцорлон хүлээсэн байна. \О.Дарамбазар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе