|
|
||
Жил бүрийн тавдугаар сарын нэгний олон улсын хөдөлмөрчдийн баярын амралт Хятадын ард иргэдийн аялал жуулчлалын оргил үе болдог. Энэ жил Хятадын олон газрын жуулчлалын зах зээл хөл хөдөлгөөн ихтэй байж, хүмүүс гадагш гарч аялж жуулчлан "5.1"-ны амралтаа өнгөрүүлж байна.
Олон улсын жуулчлалын арал болох Хайнань арал нь Хятадын ард олны далайн эрэгт амран зугаацах хамгийн эхний сонголт нь болдог. Энэ оны "5.1"-ны амралтаар Хайнань арлыг татвараас чөлөөлөх бодлого хэрэгжсэний хойших анхны амралтын өдрүүд тохиож байгаа тул Хятадын жуулчид татваргүй барааны дэлгүүр орж, гадаадын жуулчидтай нэгэн адил татвараас чөлөөлөгдөх бодлогын ач тусыг хүртэх болсон байна. Цөөн бус иргэд "5.1"-ын амралтын үеэр Хайнань арал орж бараа таваар худалдан авч байна.
Бээжингээс хүрэлцэн ирсэн хатагтай Жан Хайнань тус аралд татвараас чөлөөлөх бодлого хэрэгжсэнийг мэдсэн даруйд энд ирж жуулчлах болсон байна.
Хайнань аралд жуулчлах нь миний хоёр хүсэл биелэгдэх юм. Амарч зугаалах мөртөө хээнцэр бараа бүтээгдэхүүн худалдан авч болно, эдийн засгийн талаар бүрэн хангаж болох талтай байна.
Ши-Анийн Дэлхийн парк одоо яг явагдаж байгаа. Хятадын түүх соёлын нэрт хот Ши-Аньд гэрэл гэгээг нэмж, Ши-Ань хотыг олон өнгөөр чимэглэн цэцгийн хот болгосон байна. Энэ нь улсын дотоодын ард иргэдийг амралт чөлөөт цагаараа Ши-Аньд жуулчлуулах болгосон байна. Далянь хотын залуучуудын жуулчлалын компанийн захирал Янь Цүйхун танилцуулж хэлэхдээ, Шааньши мужиар аялах маршрут нь жуулчдын сонирхлыг ихэд татдаг, дэлхийн парк энд болж байгаа нь энэ маршрутын агуулгыг баялаг болгосон байна гэжээ.
"5.1"-ын амралтаар Хятадын ард олон хөдөө гарч бие сэтгэлийн чилээгээ тайлдаг. Хятадын дорнод нутгийн Жянсу мужийн Янжөү хот бол Жяннань нутгийн өнгө үзэмжийг бүрдүүлсэн жижиг хот болно. Амралтын хугацаанд Янжөү эртний хот нь усан онгоцоор аялах маршрутыг бий болгон эргэн тойрны ард олны сонирхлыг татсан байна.
Янжөү хот үнэхээр гоё, ялангуяа Их татмал гол, Эртний татмал гол бол Янжөү хотын ээж гол болно. Бидний өнөөдөр суусан энэ усан онгоц тун хээнцэр бөгөөд үзэмж нь ч их гоё болсон байна гэж нэг жуулчин хэлж байлаа.
Жяннань орны жуулчид усан онгоцонд сууж хаврын уур амьсгалыг мэдэрч байхад Хятадын умард нутгийн хотын иргэд уул усаар явж тариачин айлын хоол хүнснээс амсан, тариачин айлын хашаанд шатар өрж зугаалж байна.
Эндхийн уур амьсгал онцгой сайн, бидний идэж байгаа ногоо зууш ч бохирдолгүй цэвэр бүтээгдэхүүн болох юм гэж жуулчин хэлж байлаа.
"5.1"-ны амралтын хугацаанд Хятадын олон хот өөр өөрийн онцлогт тохируулан өвөрмөц онцлогтой аялал жуулчлалын маршрут ажиллуулж байна. Гуандүн хот цагаагчин гахай жилийн хувьсгалаар гол сэдэв болгон аяллын маршрут зохиож, Наньжин хот Жиньлингийн бурханд мөргөх сарын ажиллагаа зэргийг зохион байгуулжээ. Баялаг агуулгатай ажиллагаанууд нь Хятадын аялал жуулчлалын зах зээл өдөр ирэх тутам олон ургалч болж байгааг харуулж байгаа бөгөөд ард иргэдийн аялан жуулчлахад сонголт хийх орон зай нэн их болсныг харуулж байна. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |