|
|
||
Майн нэгний баяр нь аялал жуулчлалын салбарын хөгжилд ихээхэн тустай богино хугацааны амралт болох юм. Энэ онд амралтаар хөл хөгжөөнтэй байгаа төдийгүй газар болгоноос өөр өөрийн онцлог харагдаж байна. Татвараас чөлөөлөх бодлого хэрэгжүүлж буй Хай Нань муж нь дотооддоо жуулчлахыг өрнүүлж, аялал жуулчлалын компани нь угийн байсан Хайнаны аяллын маршрут дээрээ татваргүй барааны дэлгүүрийг нэмж оруулснаар улам олон жуулчдыг өөртөө татсан байна.
2011 оны Ши-Аний дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн урлагийн яармаг нь Майн нэгний баяраар дотооддоо жуулчлах бас нэгэн халуун цэг болж, Ши-Аниар жуулчлахыг улам нэмэгдүүлсэн төдийгүй Шаньши мужийн эргэн тойрны муж хотын аяллын маршрутад улам түлхэц өгсөн байна. Шаньдүн мужид болж байгаа Хятадын "Шөү Гуан" олон улсын хүнсний ногооны шинжлэх ухаан техникийн хоёрдох яармаг 160 мянга гаруй жуулчин, Тяньжин хотын 25 аялал жуулчлалын районы үзмэр газар нь хоёр өдөрт давхардсан тоогоор дотоод гадаадын нийт 930 мянга гаруй жуулчин хүлээн авсан байна.
Шиньжяний аялал жуулчлалын таксины компани майн нэгний баярын өдөр бүх авто машинаа хотын иргэдэд үнэ төлбөргүй үйлчилсэн байна. \Алтаннавч орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |