![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
2008 оны их газар хөдлөлтөд өртсөн Сычуань мужийн хулсны баавгайн амьдрах орчин газар хөдлөлтөөс өмнөх хэвийн байдлаа сэргээж, өлсөж өвчилсөн хулсны баавгайн тоо тодорхой хэмжээгээр буурч, хулсны баавгайнууд газар хөдлөлтийн дараа учрах аюултай үеийг амар мэнд туулсан байна.
Эх сурвалжаас үзвэл, 2008 онд газар хөдөлсний дараа, Сычуань муж " байгалийн сэргээх ажлыг голлох нь " хулсны баавгайн амьдрах орчныг засан сэргээх бодлогыг хэрэгжүүлсэн юм. 3 жилийн хүчин чармайлтаар уг муж хулсны баавгайн оршин амьдрах орчныг 99 мянга гаруй га-г засан сэргээсэн нь нийт засан сэргээх ёстой талбайн 92.83 хувийг эзэлсэн байна.
Сычуань мужид нийт дэлхийн хулсны баавгайн 77 хувь нь амьдрах газартай байдаг мөн түүнчлэн 76 хувийн зэрлэг хулсны баавгай оршдог зэргээрээ уг амьтныг хамгаалахад чухал байр суурь эзэлж байгаа юм. \Орчуулсан редактор Урангоо\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |