|
|
||
Хятадын ОУР-гийн мэдээ: Шведийн Женевд хуралдсан дэлхийн гамшгийн дараах сэргээн босголтын их хурлын зохион байгуулах хороо 11-ний өдөр "дэлхийн гамшгийн дараах сэргээн босгох арга замын бүтээмжийн шагнал"-ын эзнийг тодруулж, "Си Чуаны газар хөдлөлтийн гамшгийн бүсийн хулсны үйлдвэрлэл, хөгжлийн төсөл"тус шагналыг гардсан байна.
"Си Чуаны газар хөдлөлтийн гамшгийн бүсийн хулсны үйлдвэрлэл, хөгжлийн төсөл" нь Европын холбоо зэрэг олон улсын байгууллагуудын дэмжлэгээр INBAR буюу Олон улсын хулс зэгсний байгууллага болон Си Чуаны ойн аж ахуйн газар зэрэг байгууллага хамтран хэрэгжүүлсэн төсөл юм. Төслийн гол агуулгад Сычуаны хулсны баялаг эх үүсвэрийг ашиглан, хулсан бүтээгдэхүүнийг гүнзгий судлан, тасралгүй хөгжилтэй үйлдвэрлэлийн гинжин холбоог бүрдүүлж, энэхүү эх баялгийн давуу талыг гамшгийн дараах сэргээн босголтын явц дахь ядуурлыг бууруулах, ажил олгох, газар хөдлөлтөөс сэргийлэх барилга барих, орчны тасралтгүй хөгжил зэрэгт үр ашгийг нь харуулах зорилготой юм. Энэ төслийн хөрөнгө оруулах хугацаа 2010-2013 он хүртэл дөрвөн жил үргэлжилж, улмаар үр дүнгээ өгч эхлэх юм. Гамшгийн бүсэд 20 мянган шинэ ажлын байр олгож, гамшигт хүнд нэрвэгдсэн хэдэн шяньд 8 хулсны үйлдвэрлэлийн бүс гаргасан байна. \Пүрэвжав орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |