• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Америк хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-05-12 17:08:12

    Америкт айлчилж буй Хятадын ерөнхий сайдын орлогч Ван Чишань хэлэхдээ, Хятад Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааны тасралтгүй өргөжин гүнзгийрэхийн хэрээр хамтын ажиллагааны дунд зөрчил маргаан гарах нь хэвийн үзэгдэл юм. Хоёр талын харилцааг эрчимжүүлж, харилцан ойлголцож, эдийн засгийн асуудал улс төржихөөс зайлсхийх хэрэгтэй гэжээ. 

    Тэрээр хэлэхдээ, Хятадын хөрөнгө оруулах орчин ямагт сайжирч, Хятад Америкийн эдийн засгийн хамтын ажиллагаа харилцан ашигтай гэдгийг ажил хэрэг харуулж байна. Хятадын засгийн газар гадаадад нээлттэй байдлаа тууштай өргөжүүлж, Америкийн аж ахуйн нэгжийг багтаасан олон улсын байгууллага Хятадад хөрөнгө оруулах сайхан орчин бүрдүүлнэ. Хятад улс Америкт ашигтай худалдааны балансыг хөөцөлдөхгүй, Америкийн импортыг өргөтгөн, Америк өндөр техникийн бүтээгдэхүүний Хятад дах экспортоо чөлөөлөхийг хүсэж байна, энэ нь Хятад Америк хоёр талд ашигтай юм гэсэн байна. \Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе