• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гамшгаас сэргийлэх, гамшгийг бууруулах ажлыг бид өөрөөсөө эхэлж хийх хэрэгтэй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-05-12 16:32:06

         2008 онд, Хятадын Вэньчуаньд гарсан их газар хөдлөлт хүмүүсийн сэтгэлийг ихээр эмзэглүүлж, шархлуулсан юм. Сүүлийн жилүүдэд байгалийн гамшиг олонтаа гарч, энэхүү гамшигтай тулах чадвараа хэрхэн дээшлүүлэх, хүн хар, эд хөрөнгийн хохирлыг аль болох багасгах нь бидний хувьд чухал асуудал болж байна.

         2009 оноос эхэлж, Хятад улс 5-р сарын 12-ны өдрийг "Гамшгаас сэргийлэх, гамшгийг бууруулах үндэсний өдөр"-өөр тогтсон бөгөөд тогтмол хугацаанд улс даяар суртал ухуулгын ажил зохион явуулах болсон юм. Энэ оны 5-р сарын 12-нд гамшгаас сэргийлэх, гамшгийг бууруулах үндэсний 3 дахь өдөр тохиож байна. Энэ оны арга хэмжээ "Гамшгаас сэргийлэх, гамшгийг бууруулах ажлыг өөрөөсөө эхэлж хийе" гэсэн уриан дор болж байна. "Гамшгийг бууруулах Хятадын ерөнхий үлгэр жишээ хороолол"-ын байгуулалт хийж, гамшгийг бууруулах талаар хорооллын хүчин чадавхыг нэмэгдүүлж, гамшгаас сэргийлэх, гамшгийг бууруулах мэдлэгийг ард иргэдэд дэлгэрүүлж, энэ ажлын талаарх хүмүүсийн анхаарлыг улам эрчимжүүлсэн юм.

         Гамшгийг бууруулах үндэсний хороо, Хятадын Иргэний яам зэрэг байгууллага нэгжүүд саяхан Бээжингийн ардын их хурлын ордонд "Гамшгаас сэргийлэх, гамшгийг бууруулах ажлыг өөрөөсөө эхэлж хийе" гэсэн сэдвээр веб сайт дээр өгүүлэл нийтлэх уралдаан-гамшгаас сэргийлэх, гамшгийг бууруулах үндэсний төлөөлөгч урих ёслолын ажиллагаа хийсэн юм. Жүжигчин Жөү Шүнь, Хуан И, нэрт хөдлөгч Ян Лань, цаг уурын нэвтрүүлэгч Ян Дань зэрэг найман хүн нийгмийн нэрт хүмүүсийн хувиар гамшгаас сэргийлэх, гамшгийг бууруулах үндэсний төлөөлөгч болжээ. Эдгээр төлөөлөгчийн өмнөөс Ян Дань санаачилга гаргаж, бид өөрөөсөө эхлэн хийж, гамшгаас сэргийлж, гамшгийг бууруулах ажилд анхаарлаа хандуулъя гэж уриалсан байна. 

          "Гамшгаас сэргийлж, гамшгийг бууруулах ажлыг өөрөөсөө эхэлж хийе" гэж би санаачилга гаргаж байна. Дэргэдэх гамшиг эрсдлийг ойлгож, цаг ямагт сэрэмжтэй байж, гамшгаас сэргийлэх ухамсраа дээшлүүлж, өөрийн болон гэр бүлийн хүмүүсийнхээ аюулгүй байдлыг батлахыг хүсэж байна. Гамшгаас сэргийлэх, гамшгийг бууруулах талаарх мэдлэгээс нааштай суралцаж, гамшгаас сэргийлэх, гамшгийг бууруулах, аюулыг зайлуулах, өөрийгөө аврах мэдлэг чадавхыг эзэмших, гамшгаас сэргийлэх, гамшгийг бууруулах үйл ажиллагаанд сайн дураараа оролцохыг бид хүсэж байна. Бид зориг сэтгэлээ нэгтгэж, гамшгаас сэргийлж, гамшгийг бууруулах ажилд хамтаар анхаарал хандуулж, эрсдэлийн ухамсрыг бий болгож, аюултай байдалд эсэн мэнд гарах мэдлэг чадавхыг эзэмшиж, өөрийнхөө төлөө, мөн гэр бүл, найз нөхдийнхээ төлөө гамшгийг эсэргүүцэх бат бэх халхавчийг байгуулцгаая" гэж Ян Дань хэлсэн байна.

         Хятад улсын хот суурины 70 хувиас дээших хүн амын 50 хувиас дээших нь цаг агаар, газар хөдлөлт, геологийн болон тэнгис далайн гамшиг олон гардаг газар нутагт оршин амьдарч байгаа юм. Өдөр тутмын амьдралд олон зүйлийн гай гамшиг болон нуугдмал осол аваар бидэнд заналхийлэл болж байна. Хятад улсад гамшгаас аврах түргэн тусламжийн жижиг цүнхтэй айл өрх нийт айл өрхийн зөвхөн 9 хувийг л эзэлж, гамшгаас сэргийлэх, гамшгийг бууруулах мэдлэгийн талаар бага сага мэдлэгтэй хүн нийт хүн амын 28 хувийг эзэлж, гамшгаас сэргийлэх, гамшгийг бууруулах үндсэн мэдлэгийг эзэмшсэн хүн нийт хүн амын 10-хан хувийг л эзэлж байдгийг олон нийтийн дунд хийсэн судалгааны дүнд харуулсан байна.

         Хятадын Газар хөдлөлтийн төв станцын орлогч захирал Жян Шёдүн манай радиогийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө,"Гэнэтийн чанартай гамшгийн талаар манай орны ард иргэдийн үзэл ухамсар алхам алхмаар эрчимжиж байна. Үүнийг цаашид улам эрчимжүүлэх ёстой гэж би үзэж байна. Газар хөдлөлтийн талаарх мэдлэг болон гамшгаас сэргийлэх мэдлэгийн суртал ухуулагын ажлыг цаашид гүнзгийрүүлэн хийх ёстой. Газар хөдлөлтийн үед авах яаралтай арга хэмжээг багтаасан зүй зохистой дасгал сургуулилтыг хийх нь маш чухал юм" гэж тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе