|
|
||
Хятадын Шэньжэний олон улсын соёлын бүтээгдэхүүний 7-р яармаг дээр Төвдийн төлөөлөгчид төвд хүж, төвд эм, танка зураг, арьс ширэн эдлэл хэрэгсэл, гар урлалын бүтээгдэхүүн зэрэг 200 гаруй төрлийн 3000 гаруй ширхэг үндэстний өвөрмөц онцлогтой бүтээгдэхүүн болон хөрөнгө оруулалтыг татах 18 төсөл зэрэг нь сонирхогчдын сонирхлыг татсан байна.
Эх сурвалжаас үзвэл, дотоод гадаадын бизнесмен аж ахуйн нэгж 1900 гаруй оролцсон нь урьд урдынхаас илүү олон байгаа юм байна. Төвдийн төлөөлөгчдийн аваачсан Реказ районы биет бус соёлын өвийг хамгаалах төв зэрэг 18 төсөл нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татах бөгөөд хөрөнгө оруулах нийт хэмжээ нь хэдэн зуун сая юаньд хүрэх юм байна. \Орчуулсан редактор Урангоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |