• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Түвд 2015 онд хөдөө тосгон бүрийг интернетжүүлнэ

CRI       (GMT+08:00) 2011-05-18 17:17:08

          Төвдийн Өөртөө Засах Районы засгийн газраас мэдээлснээр, 2011-2015 оны хооронд Төвдийн харилцаа холбоон дах хөрөнгө оруулалтын хэмжээ 10 тэрбум юаниас давж, 2015 он гэхэд нийт Төвд нутгийн харилцуур утас хэрэглэгч өрх гэрийн тоо 2 сая 860 мянгад хүрч, нийт 95 хувиас илүү хөдөө тосгонд шилэн кабель тавьж интернэтэд холбогдох юм.

          Эх сурвалжаас үзвэл, Төвд район 2015 оны сүүлч хүртэл, Шинжян хүртэл утсан кабелийн шугам татах бөгөөд, Төвдөөс Энэтхэг хоорондын холбооны салбарын чадавхыг дээшлүүлж, Төвдөөс Балба руу шууд хүрэх шилэн цахилгаан шугамын ажлыг түргэсгэж, бүх районы хөдөө тосгод, гол гол зам, шугам болон жуулчлалын бүсэд 2G-ын сүлжээ, орон нутгийн хот тосгонд 3 G интернетийн технологийг тус тус нэвтрүүлж, 2020 он гэхэд бүх хөдөө тосгодод интернет, харилцах утасны хэрэглээний түвшин улсын дундаж хэмжээнд хүргэнэ./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе