• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвд лам хувраг

CRI       (GMT+08:00) 2011-05-19 16:54:48


Мөргөл хийхээр ирсэн лам нар \Лю Юйньжи\

     Төвд лам хувраг бол онцгой нэгэн бүлэг юм. Төвдийн зээл гудамж, сүм хийдээр орхог нөмөрсөн лам хувраг явж байдаг. Хүмүүст тэдний амьдрал ном уншин, бурхны ёс судлан их нууцлаг санагддаг. Та хэрэв Төвдөд хүрвэл тэд сүсэг бишрэлээс гадна жуулчин олонтой танилцан ихэд найрсаг ухаалаг ханддаг.


Төвд лам мөргөл хийж байна \зураглаач Ли Лү\

     Одоо Төвдөд Төвдийн уламжлалт буддын шашны сүм хийд 1700 гаруй байж, 46 мянган лам хувраг байна. Лам хувраг гэхгүй жирийн иргэдийн өдөр тутмын шашны үйл ажиллагаа нь бүрэн чөлөөтэй байдаг. Зам дагуу, зээл гудамжинд ч сүм хийдэд ч гэсэн лам хувраг болон сүсэгтэн олонтой газар сайгүй дайралддаг. Тэд сөхрөн мөргөж, бурхны ном уншин үнэн сэтгэлээсээ наманчилж байдаг.


Лам хуврагууд \Ли Лү\

     Ном уншин наманчлан мөргөхөөс гадна, Төвдийн лам хуврагийн сурах шаардлагатай хичээл гэвэл ном хаялцах юм. Ном хаялцах нь Төвдийн лам хуврагийн бурхны номын эрдмийн зэрэгээ дээшлүүлэх цорын ганц арга зам болно. Сера хийдэд ном хаялцан Лхасын Их Зуу хийдийн ном хаялцах хуралд оролцох эрх олж, бурхны шашны хамгийн дээд зэрэг гэвш цол авч өндөр зэргэмийн хувраг болдог. Ном хаялцах тухайн орчинд лам хуврагийн оюун ухаан эрдэм чадварыг харуулж байдаг. \Гэрэлт орчуулав\

1 2 3 4 5 6 7 8 9 10
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе