|
|
||
Мөргөл хийж байгаа настан \зураглаач Лю Юйньжи\
Төвдийн ихэнх иргэд шашин шүтдэг юм. Иймээс зам дагуу, зээл гудамжинд ч сүм хийдэд ч сүсэгтэн олонтой газар сайгүй дайралддаг. Тэд сөхрөн мөргөж, бурхны ном уншин, үнэн сэтгэлээсээ наминчилж байна.
Зул үргэж байгаа төвд хүүхэн \зураглаач Ли Лү\
Одоо Төвдөд Төвдийн уламжлалт буддын шашны сүм хийд 1700 гаруй байж, 46 мянган лам хувраг байна. Ард иргэдийн өдөр тутмын шашин шүтэх нь бүрэн чөлөөтэй бөгөөд олонх сүсэгтэн гэртээ ч тахилгын өрөөтэй байж бурхан тахьдаг. Шашны уламжлалт баяр дурсгалын өдөр сүсэгтэн олон өөрийн хүсэл мөрөөдлөөр номын хүрд эргүүлэн, хүж өргөн, бурхандаа мөргөж сүсэглэж байдаг. Жил бүр сая гаруй хүн Лхаст очиж бурханд мөргөдөг. Жил бүрийн таргийн баяраар шашны үйл ажиллагаа зэрэг нь хэвээр явагддаг бөгөөд нийгмийн олон нийтийн хүндэтгэлийг хүлээдэг. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |