|
|
||
Энэ жил Төвдийг энх тайвнаар чөлөөлсний 60 жилийн ой тохиож байна. ТӨЗР-ны засгийн газрын дарга Бадам-цэрэн 19-ний өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, 60 жилийн турш Төвдийн эдийн засаг нийгмийн хөгжил түүхэн үсрэнгүй дэвшлийг олж, одоо хөгжлийн хамгийн сайн үе шатандаа орсон байна. Төвд цаашид ард түмний амьдралыг сайжруулан баталгаажуулахыг тэргүүн чухал үүрэгээ болгож, үндэстний эв нэгдэл, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалан, Төвдийн ард түмний амаргүй олсон жаргалтай амьдралыг хамгаална гэжээ.
1951 оны 5-р сарын 23-ны өдөр төв засгийн газар болон Төвдийн орон нутгийн хуучин засгийн газар Бээжинд "Төвдийг энх тайвнаар чөлөөлөх аргын тухай хэлэлцээр"- т гарын үсэг зурж, Төвдийг энх тайвнаар чөлөөлснийг тунхагласан юм.
Бадамцэрэн хэлэхдээ, 60 жилийн турш Төвд ядуу хоцронгуй, түгжигдмэл байснаас соёл иргэншилтэй, дэвшил хөгжилтэй түүхэн үсрэлтийг биелүүлсэн байна. 2010 онд бүх өөртөө засах районы үйлдвэрлэлийн нийт хэмжээ 1951 оныхоос 111 дахин нэмэгдэж, тариачин малчдын хүн тутмын цэвэр орлого 4100 гаруй юаньд хүрсэн байна гэжээ.
Төлбөргүй эмчилгээгээр үндэс болгосон хөдөө аж ахуйн районы эрүүл мэнд, эмчилгээний дүрэм нь бүх районы малчин тариачдыг хамарч, Төвдчүүдийн дундаж наслалт 1959 онд 35.5 байснаас 67 болж дээшилжээ. Шилдэг уламжлалт соёл болон шашин шүтлэгийг дээдлэн хамгаалж, Поталла ордон, их Зуу хийд зэрэг сүм хийдийг дэлхийн соёлын өвийн жагсаалтад оруулж, Төвд хэл бичиг сурч хэрэглэх, хамгаалж хөгжүүлэхийг дээд хэмжээнд хүндэтгэж, шашин шүтлэг бүрэн чөлөөтэй, сүсэгтэн олны шашин шүтлэгийн талын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж байна гэжээ.
Бадамцэрэн хэлэхдээ, одоо Төвдийн нийт хүн ам 60 жилийн өмнөхийн 1 сая 140 мянга байснаас 3 сая гаруйд хүрч, үүний 90 хувиас дээших нь Төвд үндэстэн, хан үндэстэн 8 %, Хотон, Менба, Луба зэрэг үндэстний цөөнх 1%-ыг эзэлж байна. Төвдөд, үндэстнүүдийн ард түмэн эзэн сууж, эрх ашгаа хамгаалуулж байна. Эдүгээ ТӨЗР-ны шат бүрийн Ардын төлөөлөгчдийн дунд Төвд болон бусад цөөнх үндэстэн 94-ээс дээш хувийг эзэлж байна гэжээ.
60 жилийн турш, Хятадын төв засгийн газар Түвдийг дэмжих эрч хүчээ тасралтгүй нэмэгдүүлсээр иржээ. Тоо баримтад харуулснаар, төв засгийн газраас Түвдэд 160 тэрбум юаны хөрөнгийг шууд оруулж, санхүүгийн нөхөн олговорын 300 тэрбум юанийг олгосноор, жил дундажийн өсөлтийн хэмжээ нь 22 хувьд хүрчээ. Бадамцэрэн хэлэхдээ, цаашид ард олны амьжиргааг сайжруулан баталгаажуулж, ялангуяа малчин тариачдын орлогыг нэмэгдүүлэхийг өөртөө засах районы засгийн газрын тэргүүлэх үүрэг болгоно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Түвдийн нутаг дэвсгэр өргөн уудам, хүн ам цөөнтэй, нийтийн үйлчилгээний үнэ нэлээд өртөг нь өндөр болохоор, ард олны амьжиргааг сайжруулахад зохих хүндрэлтэй байдаг. Бидний дэвшүүлсэн 12-р таван жилийн төлөвлөгөөнд тариачин малчин өрхтэй холбогдсон 8 төслийг голлон хийх болно. Тухайлбал, авто зам, цахилгаан, холбоо, радио телевиз, намгийн хий, шуудан зэргийг хөдөө тосгоны айл өрх бүрд нэвтрүүлэх болно. Энэхүү байгуулалтад асар их хөрөнгө оруулалт шаардагдах болохоор юуны өмнө иргэдийн зам харилцааг нэвтрүүлж, цахилгаан хангалжийг баталгаажуулна.
Цаашид Түвд район боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбар дахь хөрөнгө оруулалтыг мөн цаашид нэмэгдүүлнэ. Боловсролоор жишээлэхэд, одоо Түвдийн хот суурин, хөдөө нутгийн бүх сурагчид цэцэрлэгээс дунд сургуулийн ахлах анги хүртэл ямар ч төлбөргүйгээр сурч болдог, идэх, суух, сургалтын бүх төлбөрийг албаны талаас хариуцдаг юм.
Бадамцэрэн цаашид хэлэхдээ, Түвдийн Өөртөө засах районы үндэстнүүд хамтран цэцэглэн хөгжих чиг шугам, түүнчлэн хөгжлийн үр өгөөжийг нийт иргэдээрээ эдлэхийг баримталсаар ирсэн. Орон нутгийн засгийн газар эдийн засгийн хөгжил, иргэдийн чинээлэг амьдралыг баталгаажуулахын зэрэгцээ үндэстний эв нэгдэл болон нийгмийн тогтвортой ажлыг сайтар хийж, Түвдийн ард түмний амаргүй ирсэн зол жаргалтай амьдралыг хамгаалах болно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |