|
|
||
Энэ оны 5-р сарын 23-нд Төвдийг энх тайвнаар чөлөөлсний 60 жилийн ой тохиож байна. Сүүлийн өдрүүдэд Төвдийн олон давхаргынхан олон арга хэлбэрээр Төвдийн түүхийн үйл явцад өөрчлөлт оруулсан энэхүү чухал үйл явдлыг тэмдэглэж байна. Төвдийг энх тайвнаар чөлөөлсөн нь түүхийн тохироонд нийцсэн бөгөөд Төвдийн нийгмийн хөгжил дэвшилд үндэс тавьж өглөө гэж мэргэжилтэн үзсэн байна.
1951 оны 5-р сарын 23-нд Төв засгийн газар болон хуучин Төвдийн орон нутгийн засгийн газар Бээжинд "Төвдийг энх тайвнаар чөлөөлөх тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурснаар Төвд энх тайвнаар чөлөөлөгдсөнийг тунхаглажээ. Энэхүү хэрэг явдлын ар талын талаар Хятадын Төвд судлалын төвийн түүхийн судалгааны газрын дарга доктор Жан Юүнь хэлэхдээ, 1950 онд Хятадын ардын чөлөөлх арми Төвдөд орохоор зэхэж байсан, Төвд районы бодит байдлыг бодож үзэн, Төв засгийн газраас төлөөлөгчөө Бээжинд томилон, Төвдийг энх тайвнаар чөлөөлөх тухай үйл хэргийг зөвшилцөхийг Төвдийн орон нутгийн засгийн газарт олон удаа мэдэгдсэн юм гэжээ.
Тухайн үед империализм Төвдийн үйл хэрэгт оролцож байсан болохоор бидэнд эн тэргүүнд цэрэг дайны суурь бааз хэрэгтэй. Гэвч дарга Мао Зэдүнгээс Төвдийн асуудлыг улс төрөөр шийдэх хэрэгтэй, улс төрөөр шийдэхийг тэргүүн байранд тавих хэрэгтэй гэж онцгойлон дэвшүүлсэн юм. Энэ нь Төвдийг энх тайвнаар чөлөөлөх арга зам болжээ. Улс төрийн арга замаар Төвдийн асуудлыг шийдэхэд Төв засгийн газраас маш их хохирол гаргахыг багасгаж, хан үндэстэн болон Төвд үндэстний эв нэгдэлд нөлөөлөхгүй байх, империализмд энэхүү боломж тохиолыг ашиглан хагалан бутаргах орон зайг олгохгүй байх зэрэг талаар олонтаа бодож үзсэн юм гэж доктор Жан Юүнь тэмдэглэлээ.
Гэвч Төв засгийн газрын Төвдийг энх тайвнаар чөлөөлөх бодлогод Төвдийн дээд давхаргын тэрслүү этгээд болон империализмын хүчин харш саад хийж байлаа. Тухайн үед төр шашин хосолсон Төвдийн орон нутгийн засгийн газар цэрэг гарган, ардын чөлөөлөх армитай Төвдийн зүүн нутгийн Чандүд дайтаж ялагдсан юм.
Төв засгийн газрын Төвдийг энх тайвнаар чөлөөлөх чиг шугам болон үндэстнүүд эрх тэгш байх бодлогын үрээр 1951 онд Төвдийн орон нутгийн засгийн газар төлөөлөгчдөө Бээжинд ирүүлж, Төв засгийн газартай хэлэлцээ хийж, Төвдийн энх тайвнаар чөлөөлөх хэлэлцээрт гарын үсэг зуруулсан юм. Хэлэлцээр нийт 17 заалттай. Энэхүү 17 заалттай хэлэлцээрт Төвдийн онцгой нөхцөл байдлыг нэн түрүүнд бодож үзсэн юм гэж доктор Жан Юүнь тэмдэглэв.
Хэлэлцээрт төр шашин хосолсон хамжлагат ёсны Төвдийн орон нутгийн засгийн газрыг хэвээр байлгаж, албаны хүмүүсийн зэрэг дэвийг хэвээр үлдээсэн юм. Үүний зэрэгцээ хэлэлцээрт Төвдөд өөрчлөлт хийнэ гэж заажээ. Төв засгийн газраас Төвдийн эдийн засаг, соёл, тал бүрийн үйл хэргийг хөгжүүлнэ гэж амлалт хийсэн юм гэж доктор Жан Юүнь тэмдэглэв.
Төвдийг энх тайвнаар чөлөөлөх хэлэлцээрийг тохиролцсоноос хойш Далай лам тухайн үеийн Төв хорооны удирдагч Мао Зэдүнд цахилгаан илгээж, өөрөө болон Төвдийн олон давхаргынхан энэхүү хэлэлцээрийг дэмжиж байна гэж илэрхийлэв. Гэвч төр шашин хосолсон феодалын хамжилгат тогтолцоо нь өөрчлөгдөхөөс эмээж, 1959 оны 3-р сард Төвдийн дээд давхаргын тэрслүү хүчин зэвсэгт урвалт хийж, дараагаар нь Далай ламын бүлэглэл гадаадад дайжин зугтаасан юм.
Төв засгийн газраас иргэдийн санаа бодлын дагуу урвалтыг нухчин дарж, Төвдөд ардчилсан өөрчлөлт хийж, хамжлагат тогтолцоог хүчингүй болгож, Төвдийн үйлдвэрлэх хүчинг бүрэн чөлөөлөв. Дараа нь ТӨЗР байгуулагдсанаар Төвдийн ард түмэн өөрсдийн үйл хэргийг өөрсдөө удирдах эрхээ олж авч, эдийн засаг нийгэм ихээр хөгжив. 2010 онд ТӨЗР-ний үйлдвэрлэлийн нийт хэмжээ 50 тэрбум юаниас давж, 1951 оныхоос зуу гаруй дахинаар нэмэгдэв. Орон нутгийн нөхцөл тааруухан малчин тариачид шинэ орон сууцанд орж, хүн амын наслалт чөлөөлөгдөхөөс өмнөх 35,5 байснаас 67-д хүрчээ. Төвд хэл бичгийг сурах, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар дээд хэмжээнд чухалчлан үзэж байна. Шашин шүтлэг бүрэн чөлөөтэй болж, сүсэгтэн олны шашны талын шаардлага бүрэн хангагдав.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |