|
|
||
Төвдийг энх тайвнаар чөлөөлсний 60 жилийн ойн онол практикийн бага хурал 21-ний өдөр Хятадын ТӨЗР-ны төв Лхаст болов.
Хурал дээр, онолын мэргэжилтнүүд Төвд энх тайвнаар чөлөөлөгдсөнөөс 60 жилийн турших агуу их өөрчлөлтийн талаар санал бодлоо солилцож, онолчдын судалгааны бүтээлийг олонд үзүүлж, идэвхтэй эрэн хайж, тандалт хийх зориг эрмэлзлээ илэрхийлсэн байна.
ТӨЗР-ны намын сургуулийн орлогч захирал Пүрэвцэрэн профессор хэлэхдээ, энх тайвнаар чөлөөлсөн нь Төвд орчин үед шилжих их хаалгыг нээж өгсөн юм. Төвдийн ардчилсан хувьсгал нь Төвдийн орчин үеийн хөгжилд шинэ замыг нээж өгсөн юм. Үндэстний бүс нутгийн өөртөө засах эрхийг Төвдөд хэрэгжүүлсэн нь Төвдийн орчин үеийн хөгжилд тогтолцооны хүчтэй баталгаа хангасан байна. Гадаадад нээлттэй байх бодлогыг хэрэгжүүлснээс хойш Төвдийн ажлын симпозиумыг 5 удаа хийсэн нь Төвдийн үсрэнгүй хөгжил болон бат бэх стратегийн зорилгыг тогтоож чаджээ. Энэ нь Төвдийг улс даяартай хамтаар баян чинээлэг нийгмийг бүтээн байгуулах зорилтыг биелүүлэхэд шинэ бэлэг тэмдэг болсон байна. \Пүрэвжав орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |