• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдөч эрдэмтэд Францын хятад гаралтай цагаач иргэдтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-05-23 10:05:32

       Францад айлчилж байгаа Хятадын Төвдөч эрдэмтдийн төлөөлөгчид 22-ны өдөр Парист тус улсын хятад гаралтай цагаач иргэдтэй уулзан ярилцаж, Төвдийн түүх болон хөгжлийн байдлыг танилцуулсан бөгөөд тэдний сонирхсон Төвдийн хөгжил, соёлыг хамгаалах зэрэг асуултад хариулсан байна.

      Төлөөлөгчдийн тэргүүн, Хятадын Төвд судлалын төвийн түүхийн хүрээлэнгийн захирал Жан Юнь шян Төвдийн түүхэн өөрчлөлтийг танилцуулсан юм. Тэрээр хэлэхдээ, Төвд эртнээс Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг мөн. Зөвхөн ойр үед гадаадын түрэмгийлэгчид Төвдийн хэрэгт гар дүрж эхэлснээр, олон улсад Төвдийн байр суурийн асуудлаар адил бус дуу хоолой гарч ирсэн юм гэжээ.

      "Хятадын Төвд судлал" сэтгүүлийн эрхлэгч Ян Жэнь өөрийн туулсан амьдралаар жишээлж төв засгийн газраас төвдийн уламжлалт соёлыг хамгаалж буй хүчин чармайлтыг танилцуулсан байна. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе