• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эв нэгдэл, тогтвортой байдал бол аз жаргал

CRI       (GMT+08:00) 2011-05-23 16:32:22

      Энэ оны 5-р сарын 23-нд Төвдийг энх тайвнаар чөлөөлсний 60 жилийн ой тохиож байна. Хан болон төвд үндэстний уламжлалаар 60 жилийг нэг жаран гэдэг. Төвд чөлөөлөгдсөний эхний жаранг эргэн дурсаж, 2 дахь жаран эхэлж буй үеэр хүмүүс эв нэгдэл, тогтвортой байдал бол аз жаргал, хагарал бутрал бол гай гамшиг гэж дүгнэж байна.

      Төвдийн ард түмэн юуг хүсэж байна? Төвдийн ард түмэн дэлхийн ард түмэнтэй адил амар жимэр байж, баян чинээлэг аз жаргалтай амьдран, эзэн нь байж, төрийн хэрэгт гар бие оролцон, Төвдийн болон Төвд үндэстний үйл хэргийг өөрөө жолоодох эрхтэй байхыг хүсэж байна. Энэ 60 жил Төвдийн олон үндэстний ард түмэн энх тайвнаар чөлөөлөгдөн эзэрхэг түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, нийт ард түмний хамт төрийн бүрэн эрх, нэр хүндийг хуваалцаж байна. Ардчилсан өөрчлөлтөөр төр шашин хосолсон феодалын хамжлагат боолын тогтолцооноос салж, хүн бүр эрх тэгш нийгмийн байр суурь, улс төрийн эрхтэй болсон байна. Нийт Төвдүүдийн сонголтоор социалист нийгмийн тогтолцоо, ардчилсан улс төрийн тогтолцоог байгуулсан байна. Төв хорооны халамж, нийт ард түмний дэмжлэг, Төвдийн олон үндэстний ард түмний шаргуу тэмцлийн дүнд битүү хоцронгуй, хуучныг баримталсан төр шашин хосолсон феодалын хамжлагат боолын тогтолцооноос нээлттэй, хөгжсөн, ардчилсан, соёлч боловсон, амьдрах эрч хүчтэй социалист нийгэм болон өөрчлөгдсөн байна.

      Хүн төрөлхтний нийгэм олон асуудлыг зохицуулах явцдаа урагшилж байдаг. Төвдийн нийгэм ч үүнтэй нэгэн адил. Эзэрхэг түрэмгийлэгчдийг үлдээн хөөж, феодалын хамжлагат боолын тогтолцоог түлхэн унагаж, Хятадын онцлогтой социализмд орсноор өнөөдөр Төвдийн ард түмэн юуг шийдсэн бэ? Хоёр гол асуудлыг шийдсэн буюу хоёр зүйлийн зөрчлийг шийдсэн гэж хэлж болно. Юуны өмнө ард олны тасралтгүй нэмэгдэж байгаа ахуйн соёлын шаардлага болон хоцрогдонгуй нийгмийн үйлдвэрлэх хүчний зөрчлийг шийджээ. Энэ бол Төвдийн гол зөрчил юм. Энэхүү зөрчлийг зохицуулах арга нь эдийн засгийн байгуулалтаар гол болгон Төвдийн эдийн засаг нийгмийг тасралтгүй хөгжүүлсэн байна. Төв хороо болон Хятадын нийт ард түмний дэмжлэг туслалцаатайгаар Төвдийн олон үндэстний ард түмэн шаргуу тэмцэн Төвдийн эдийн засаг нийгэм хөгжлийн сайн хандлагыг олж, ард олны амьдралын төвшин тасралтгүй дээшилсэн байна.

      Дараа нь Төвдийн олон үндэстний ард түмэн болон 14-р Далай ламаар удирдуулсан хагалан бутаргах хүчний хоорондох зөрчлийг зохицуулсан байна. Энэ бол Төвдийн нийгмийн онцгой зөрчил юм. Өнөөдөр Төвдийн нийгмийн тогтворгүй байгаа хамгийн гол үндэс бол гадаадын сөргөлдөгч хүчний дэмжиж байгаа Далайн бүлэглэлийн өдөөн хатгалга болно. 1987 он, 1989 он, 2008 онд Төвдөд бий болсон үймээн самуун үүнийг бүрэн гэрчилж байна. Далайн бүлгийн Төвдийг бутаргаж шашныг самууруулах гэсэн оролдлогыг илрүүлж, Төвдийн олон үндэстний ард түмний эв санаа нэгтэй байдлыг эрчимжүүлэн, социализмын эрх зүйн нэр хүндийг хамгаалж, Төвдийн нийгмийн тогтвортой байдлыг хамгаалах нь үүнийг зохицуулах гол арга болно.

      Тогтвортой нийгмийн орчин байхгүй бол эдийн засаг нийгмийн тал бүрийн зохицонгуй, тогтвортой хөгжлийг ахиулж чадахгүй юм. Үймээн самуун гарсан үед Төвдийн ард түмэнд аюулгүй байдал дутагдаж, эдийн засгийн хөгжил ч таагүй нөлөөнд автан, ардын амьдралын түвшин буурч ирдэг.Төвдийн нийгэм тогтвортой, үндэстнүүд эв нэгдэлтэй байвал эдийн засаг нийгмийн хөгжил түргэсдэгийг практик гэрчилжээ.

       Эхний 60 жил Төвдийн ард түмэн зөв буруу хоёр талаас нийгмийн тогтвортой байдал өөрсдийнх нь амьдралд ямар үнэ цэнэтэй болохыг бүрэн мэдэрсэн байна. Ирэх жаранд тэд үндэстний эв нэгдлээ нандигнан, нийгмийн амар амгалан байдлыг эрхэмлэн, нам, засгийн газрын удирдлага дор энх тайван тогтвортой байдлыг санаачлан хамгаалах болно. Учир нь ингэж чадвал өөрийн аз жаргалтай амьдралаа хамгаалж чадах юм. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе