|
|
||
Өнөөдөр 5 сарын 23-нд Төвдийг энх тайвнаар чөлөөлсний 60 жилийн баярын өдөр тохиож байна. Төвдийн ард олон төв хот Лхасын Будлаа ордны талбайд хуран цугларч, туг далбаа мандуулан, төрийн дуулал дуулж, Төвдийг энх тайвнаар чөлөөлсөн дурсгалын хөшөөнд цэцэг өргөсөн байна.
Мөн өдрийн ёслол дээр, ТӨЗР-ны Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Чянба Пунцог хэлэхдээ, Энэ 60 жилд Төвд Далайн бүлгийн зэвсэгт үймээнийг төвшитгөж, феодалын нийгмийн боолын байгууллыг бүрмөсөн устгаж, ард түмэн өөрсдөө төр засгаа байгуулсан юм. Үндэстний бүс нутгийн өөртөө засах журмыг хэрэгжүүлэн, социалист байгууллыг түлхэн ахиулж, нийгмийн үйлдвэрлэх хүчин бүрэн чөлөөлөгдөн дээшилж, иргэдийн ахуйн соёлын амьдрал тасралтгүй баяжин хөгжиж, нийгмийн төрх байдалд их хувиралт гарсан юм гэжээ. Эх сурвалжаас үзвэл, Төвдийн үйлдвэрлэлийн ерөнхий өртөг 50,7 тэрбум юаньд хүрч, 1959 оныхоос 35 дахин өсчээ.
1951 оны 5-р сарын 23-ны өдөр Хятадын төв засгийн газар Төвдийн орон нутгийн уламжлалт засгийн газартай " Төвдийг энх тайвнаар чөлөөлөх аргын хэлэлцээр"-т гарын үсэг зурснаар Төвдийг чөлөөлснийг тунхаглажээ. \Пүрэвжав орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |