|
|
||
Францын эгэл иргэд Төвдийн тухай Францын хэвлэл мэдээлэл болон уран зохиолоос ойлгож мэддэг байжээ. Францын хэвлэлүүд Төвдийн талаар буруу ташаа мэдээлж байснаар Францын ард түмэнд буруу ойлголт өгч байжээ. Хятадын Төвдөч эрдэмтэд энэхүү буруу ташаа ойлголтыг залруулах зорилгоор 23-ний орой Парист Францын олон этгээдийнхэнтэй уулзсан байна.
Мөн оройн ажиллагаанд депутат, эрдэмтэн, зохиолч, сурвалжлагч зэрэг олон салбарынхан оролцсон төдийгүй Төвдөд очиж байсан, Төвдийг ойлгодог, мөн огт ойлгодоггүй, ойлгохыг хүсдэг хүмүүс ч байлаа. Тэд Төвдийг улам илүү, үнэн бодитой, өргөн хүрээнд ойлгохыг хүсэж байлаа.
Ноён Пьер Пикар бол Хятадын улс төрийг судалдаг эрдэмтэн бөгөөд Хятадыг маш сайн мэддэг. Францын хэвлэлүүд тэрчлэн Барууны хэвлэл мэдээллийнхний Хятадын талаарх буруу ташаа мэдээллийг тэрээр байнга мэдэрдэг ажээ. Олон жилийн турш Франц зэрэг барууны хэвлэлийнхэн Хятадын талаар сурталчлахдаа түүний өөрийн таньж мэдэрсэн Хятадын нийгэмтэй ихээхэн зөрөөтэй байсныг тэрээр гүнээ мэдэрчээ.
Францын ард түмэнд Хятадыг үнэн мөнөөр танилцуулахын тулд тэрээр өгүүлэл нийтэлж, телевизийн маргаант нэвтрүүлэгт оролцдог байна. Түүний хамгийн их хилэгнэж байдаг зүйл гэвэл өөрийн үзэл бодлоо үнэн мөнөөр илтгэж чаддаггүйд байна.
Хэрэв бид шударгаар Төвдийн тухай, Хятадын нийгмийн тухай ярихад хүрвэл, улс төрийн хувьд буруу гэж үзэгддэг байлаа. Одоо Францад Хятадын тухай ярихад хүрвэл энэ асуудлаар өөрийн үзлээ илтгэж чадахгүйд хүрэх юм гэжээ.
Франц Хятадын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дарга Мари Клауд эдийн засгийн салбарт олон жил судалгаа хийжээ. Франц болон бусад орнууд Төвдийн тухай буруу мэдээлэл явуулж байна, Хятадын төв засгийн газар Төвдөд туслах их цар хэмжээтэй төсөл хэрэгжүүлж байгааг Францын хэвлэлийнхэн олж үзэхгүй байна. Иймээс Францын ард олон энэ талын мэдээллээр дутмаг байна гэж тэрээр үзэж байна.
Хятад улс ихээхэн санхүүгийн туслалцаа үзүүлж, Төвдийн боловсрол, эрүүл мэндийн талын нөхцлийг сайжруулж байна. Үүний зэрэгцээ Хятадын засгийн газар олон арга хэмжээ авч, Төвдийн ард түмний амьдралын төвшинг дээшлүүлж байна. Эдгээр мэдээлэл Францад үр дүнтэй сурталчлагдаагүй тул Францын ард түмэн ойлгохгүй байна. Өнөөдрийн энэ хурал маш үр өгөөжтэй болж байна, энэхүү туршлагыг улам өргөн хүрээнд сурталчлах хэрэгтэй гэж тэрээр илэрхийлжээ.
Францын хэвлэл мэдээллийн Төвдийн талаарх мэдээлэл гадаадад цагаачлан амьдарч буй цөөн хэдхэн төвд хүнээс ирдэг гэж Францын боловсролын сайд асан Жак Гуард үзсэн байна. Төвдийн ард түмэн өөрсдийн байдлаа өөрсдөө танилцуулахыг олж сонсох хүсэлтэй байна гэж тэрээр цохон тэмдэглэжээ.
Бид Төвдөд амьдарч байгаа төвд иргэдийн өөрийн байдлаа танилцуулахыг сонсохыг хүсэж байна. Учир нь дэлхийн 90% төвд иргэд тэнд амьдарч байна. Тэд өөрийн байдлаа танилцуулах хамгийн их эрхтэй бөгөөд хамгийн зохистой гэж би үзэж байна гэжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |