• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Уралдаанд түрүүлсэн сонсогчдын Жянши нутгаар хийсэн аялал өндөрлөв

CRI       (GMT+08:00) 2011-05-24 17:22:52

      "Жяншигийн аялал сайхан болж өнгөрлөө", "үзэсгэлэнт Жянши нутагт дахин ирнэ" гэсээр "Үзэсгэлэнт Жянши нутаг" мэдлэгийн уралдаанд шалгарсан сонсогчид тус нутагт хийсэн аялалаа 23-ны өдөр бүрэн дүүрэн өндөрлүүллээ.

      6 хоног үргэлжилсэн уг арга хэмжээнд Монгол, Австрали, Канад, Шри Ланка, Япон, Энэтхэг, Лаос, Индонез, Малайз зэрэг 10 орноос хүрэлцэн ирсэн шалгарсан сонсогчид оролцож, шаазангийн нийслэл хэмээн алдаршсан Жин Дэжэнь, Хятадын хамгийн үзэсгэлэнт тосгон Ү Юань, Лү Шань уул, Сань Чиншань уул зэрэг газартай танилцан Хятадын Жянши нутгийн үзэсгэлэнт сайхан уул усаар аялсан төдийгүй Хятадын соёлтой танилцсан байна.

      Эдгээр сонсогчид ирэх өдрүүдэд Цагаан хэрэм дээр гарч, улмаар Хятадын Олон Улсын Радиогийн шууд нэвтрүүлэгт оролцох юм. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе