• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн сэргээгдэх эрчим хүчний цогцолбор албан ёсоор ашиглалтад оров

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-05-30 16:59:19

          Төвдийн салхины хүчээр эрчим хүч үйлдвэрлэх томоохон цогцолбор болох " салхин болон нарны эрчим хүчээр жижиг дунд оврын цахилгаан гаргах Хятад Америкийн хамтын ажиллагааны төсөл " Нацүйгийн Хос нуурын онцгой районд албан ёсоор ашиглалтад орлоо гэж ТӨЗР-ы Шинжлэх ухаан техникийн танхим саяхан мэдэгдэв. Энэ нь Төвдийн салхин болон нарны эрчим хүчний харилцан нөхсөн цахилгаан үүсгэх хэрэглээний техникийн судалгаа чухал ахицтай болсныг харуулсан байна.

          Эх сурвалжаас үзвэл,төлөвлөснөөр уг цахилгаан станцын жилийн цахилгаан гаргах хэмжээ 180 мянган киловатт цагаас давж, 640 өрх айлын 3092 хүний цахилгааны хэрэгцээг хангах бөгөөд өөртөө засах районы дотоодын салхины эрчим хүчийг ашиглахад шинжлэх ухааны үндэслэл, туршлагаар хангасан байна. \Орчуулсан редактор Урангоо \
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе