|
|
||
Хятадын засгийн газар, олон нийтийн оролцсон, олон улсын байдал болон Хятадын гадаад харилцааны бодлогын талаар хэлэлцэх зорилготой "Хөх танхмийн чуулга уулзалт" 8-ны өдөр Бээжинд болов. Энэ уулзалтад, Хятадын гадаад хэргийн яамны өндөр албаны хүн, худалдаа аж үйлдвэрийн салбарын зүтгэлтэн, нэрт эрдэмтэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын цаашдын хөгжлийн талаар санал бодлоо илэрхийлж, гишүүн орнуудын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, бүс нутгийн аюулгүй байдлыг баталгаажуулан, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэхийг олон талд уриалжээ.
Нэг долоо хоногийн дараа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын 10 жилийн ойн дээд уулзалт Казахстаны Астана-д болно. 10 жилийн явцад Хятад, ОХУ, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекистанаас бүрдсэн бүс нутгийн энэхүү байгууллага өөрийн бүс нутгийн үйл хэрэгт улам бүр чухал үүрэг гүйцэтгэх болсноор барахгүй олон улсын тавцанд хүмүүсийн анхаарлыг улам их татах болжээ.
8-ны өдөр болсон "Хөх танхмийн чуулга уулзалт"-д Хятадын гадаад хэргийн сайдын туслах Чэн Гөүпин лекц уншсан байна. Тэрээр хэлэхдээ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага анх байгуулагдах үеийнхтэй харьцуулбал, өнөөдрийн олон улсын бүс нутгийн байдал нэн ээдрээ будлиантай болжээ. Уг байгууллагад нүүрлэж буй бүс нутгийн аюулгүй байдлыг баталгаажуулах, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэх үүрэг нь улам хүнд болсон юм. Харилцан ашигтай хамтаар хөгжих явдлыг биелүүлэх нь гишүүн орнуудын хамтын ажиллагааны гол зорилго болох ёстой гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь хамтран ажиллаж амжилт олох, хамтаар дэвшиж, хамтаар хөгжин цэцэглэхийг эрхэмлэдэг. Байдлын өөрчлөлт болон олон орны хүсэл шаардлагын дагуу хамтын ажиллагааны цар хүрээг тасралтгүй өргөжүүлж, хамтын ажиллагааны агуулгыг баяжуулан, хамтын ажиллагааны нөөц хүчнийг илрүүлж, хамтын ашиг сонирхлыг өргөтгөдөг. Түүний үндсэн зорилго нь гишүүн орнуудын ард түмнийг хамтын ажиллагаанаас үр өгөөж хүртэж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх эдийн засаг нийгмийн үндэс суурийг баталгаажуулан, байгууллагын цаашдын хөгжилд тасралтгүй шинэ хүчин сэлбэх явдал болно гэжээ.
Ирэх 10 жилийн хугацаанд, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэн, аюулгүйн хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулан, хүмүүнлэгийн салбар дахь солилцоог өргөжүүлэхийг Чэн Гөүпин санал болгожээ.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүдийн аюулгүйн салбар дахь хамтын ажиллагааг хүмүүс үнэлсээр ирсэн юм. Уг байгууллага байгуулагдах эхний үед гишүүн орнууд "терроризм, хагалан бутаргах, хэт даврагч хүчинд цохилт өгөх Шанхайн конвенц" -д гарын үсэг зурж, түүний дараахан терроризмын эсрэг конвенц зэрэг аюулгүйн хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсан юм. Хамтын ажиллагааны хүрээнд аюулгүй байдал, мансууруулах бодисыг хориглох, мөнгө угаахтай тэмцэх зэрэг багтаж байна. Үүний зэрэгцээ уг байгууллага мөн тогтмол хугацаатай хоёр талт буюу олон талт терроризмын эсрэг сургуулийг хийсээр иржээ. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь уг бүс нутгийн аюулгүй байдлын асуудлын бүх давхаргын дутагдаж болшгүй бүс нутгийн байгууллага болсон гэж НҮБ-аас үнэлсэн байна.
8-ны өдрийн чуулга уулзалтад оролцсон Хятадын олон улсын харилцааны судалгааны газрын Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын судалгааны хэлтсийн дарга хатагтай Чэнь Юйрун хэлэхдээ, аюулгүй байдал болон эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаа нь харилцан нөөцөлж харилцан тусалж байдаг гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь аюулгүй байдал болон эдийн засгийн хамтын ажиллагааг зэрэг чухалчилсан байдаг байгууллага мөн. Үүний зэрэгцээ аюулгүй байдлыг тэргүүлэх байранд тавихыг санаачилдаг. Энэ нь уг байгууллагын бүс нутгийн аюулгүй байдлаас болсон юм. Төв Азийн нутагт терроризм, хагалан бутаргах, хэт даврагч хүчин илт давамгайлсан байдаг. Сүүлийн жилүүдэд дээрх 3 хүчин дотоод гадаадтай холбогдох болжээ. Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нийгмийн сайн сайхан орчин байх хэрэгтэй. Аюулгүйн хамтын ажиллагаа болон эдийн засгийн хамтын ажиллагаа нь харилцан нөхвөрлөж харилцан тусалж байдаг. Аюулгүйн салбар дахь хамтын ажиллагааны зорилго нь эдийн засгийн хамтын ажиллагаа, олон улсын эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд угтвар нөхцөл, баталгаа хангах зорилготой юм. Олон улсын эдийн засаг хөгжин дэвших нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын аюулгүйн хүрээн дэх хамтын ажиллагааны зорилт мөн гэжээ.
Чуулга уулзалтад оролцсон Хятадын мэргэжилтэн мөн хүмүүнлэгийн салбар дахь солилцоог өргөжүүлэх, холбогдох мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх талаар санал санаачилга дэвшүүлжээ. \Урьхан орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |