• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол улс олон улсын далайн хэргийн конвенцод нэгдлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-06-10 09:36:08

      Монгол Улсын Их Хурал 9-ний өдөр "Хөлөг онгоцны бохирдуулалтаас сэргийлэх олон улсын конвенц" болон "түлшний бохирдлоос сэргийлэх иргэний хариуцлагын олон улсын конвенц" зэрэг далай тэнгисийн аяллын аюулгүй байдлын олон улсын конвенцыг батлан зөвшөөрсөн байна.

      Монгол Улсын Зам Тээврийн Яамны сайд Пүрэвдорж хэлэхдээ, одоо задгай тэнгист Монголын далбаа бүхий 311 хөлөг онгоц аялж байна. 2010 онд эдгээр хөлөг онгоц далайн үйл ажиллагааны дүрэм журмаас зөрчсөн 28 хэрэгт холбогдсон. Иймээс олон улсын эдгээр конвенцад орох нь Монгол улсад маш их ач холбогдолтой юм. Эдгээр конвенцад элссэнээр Монгол улс 1000 гаруй хөлөг онгоц бүртгүүлж болох бөгөөд Монголын хөлөг онгоцны түлш алдагдсан осол гарсан тохиолдолд даатгалын компаниас төлбөр олж болох юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе